УИХ-ын гишүүн Д.Зоригт
2014.11.11

Д.Зоригт: МАН-тай хамтрах эсэхийг үгүйсгэж болохгүй

Монгол улсын 28 дахь ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын доторх фракцууд зөвлөлдөж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл авлаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт “УИХ-д суудалтай намууд зөвшилцөх байх. Дараагийн Засгийн газар хэрхэн байх вэ гэдэг талаар эхлээд тодорхой болгох хэрэгтэй байна. Парламентэд суудалтай бүх улс төрийн намууд нээлттэй байгаа. АН-тай хамтрах эсэхийг үгүйсгэж болохгүй. Бүлэг дээрээ бусад улс төрийн намуудтай ярилцана.

Харин төсвийн хувьд бүх намын бүлгүүд дээр төсвийн ажлын хэсэг ажиллаад, мөн төсвийн байнгын хороонд өргөтгөсөн том хэсгүүд ажиллаж байгаа. Төсөвт хариуцлагагүй хандаж буй зүйл байхгүй. Бүлэг, гишүүдийн санал бодолд тусгайлан хариуцлагатай ярьж байна. 15-ны дотор батлахын төлөө л ажиллаж байгаа " гэсэн юм.

                                      -Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү