Ж.Батсуурь: Төр өөрөө хариуцлагатай байх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Өнөөдөр улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг та хувь гишүүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ ?
Цаг үеийн хувьд бол нилээн ажил ихтэй, хүндрэлтэй цаг үе. Гэхдээ парламентад байгаа сөрөг хүчний хувьд бид хариуцлага тооцох ёстой. Төр өөрөө хариуцлагатай байх нь зүйн хэрэг. Удаа дараа хариуцлагын асуудлыг тавьж ирсэн. Энэ Засгийн газар одоо харин огцорлоо. АН, ардчиллын сорилтыг давж чадсангүй. Одоо бол эв нэгдлийн Засгийн газрыг маш яаралтай байгуулах ёстой.
-Эв нэгдлийн Засгийн газар гэвэл бүгдээс нэг нэг төлөөлөл оролцуулна гэсэн үг үү?
Ер нь арай олон суудал авсан Засгийн газраа байгуулах гэж байгаа тэр улс төрийн хүчин өөрсдөө саналаа тавина. УИХ-д бүлэгтэй намуудтай эхний ээлжинд хамтарч ажиллах асуудал тавибал илүү үр дүнтэй гэж бодож байна.
-ҮЗХ-ны хурлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?
Хаалттай хуралдсан. Тэгж байж л үр дүнд хүрнэ л дээ. Албан тушаалтан ард түмнээ бодохгүй юм бол өөр хэн бодох вэ.
- Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү