2022.01.14

Ц.Туваан: Газрын асуудал энэ журамд ямар зохицуулалтаар орж байгаа вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Хамгийн сүүлд 2018 онд Засгийн газар Төв аймгийн Сэргэлэн сумын 19 мянган газрыг авсан, үүнийг яаж ойлгох вэ?

Эргүүлэн татах энэ асуудлыг дэмжихгүй. Монгол улсад сум дүүрэг, хөдөө орон нутагт улстөржсөөр байна.Эцэс, төгсгөлгүй сонгууль болно, төсөв ч хүрэхгүй. 1-3 хүний зөрөөтэй сонгогдсон төлөөлөгч нарын хооронд бөөн асуудал үүснэ.Сонгууль хийсээр байгаад ажил явахгүй болох юм байна. Үүнийг гишүүд сайн танилцаж, буцаах хэрэгтэй. 

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn