2022.04.15

Б.Энх-Амгалан: Нэгжийн хуулиар орон нутгийг бие даасан байдлыг бий болгох заалтыг эргэж харах нь зүйтэй

УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: 

Энэ хуульд гурван чиглэлд анхаарсан гэж байна. Энэ хуульд нэгжийн хуулиар орон нутгийг бие даалгах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдвэрлэх,эдийн засаг нийгмийн цогцолбор болгон хөгжүүлэх, цаашдаа санхүүгийн асуудлаа өөрсдөө бүрдүүлэх. Мөн нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн чиглэлийн хөгжлийн үндсэн чиглэлийн бүрэн эрхтэй байх гэсэн зүйл оржээ. Энэ манай улсын нэгдмэл байдалд хэр нөлөөлөх вэ. Баахан аймгийн дарга нар бие даах гэж давхиад үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ.

Өмнө нь Ноён уулыг тусгай хамгаалалтад авна эхэсийн хоригтой газар гэхээр сумынх нь ИТХ хуралдаад өгөхгүй, ухна гэсэн шийдвэр гаргаж байсныг та нар сайн мэдэж байгаа. Мөн Говь-Алтай аймгийн Сутай богд, Талын мэлтэс, Хантайширийг хууль бус алт олборлогч нарт өгөөд ухуулж байна. Цаашдаа орон нутгийн өмчит газар болон бусад зүйлийг үнэгүй хувьчлах ажил гаараад байна. Цаашдаа үгэнд ордоггүй дарга нар газар авч, асуудал гарах вий. Хуулиа сайн хараарай. АИТХ-ын шийдвэрээр ийм шийдвэр гарсан гэх вий. Асуудлаа сайн хараарай.        

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn