2022.04.21
Д.Сарангэрэл: Нийслэлийн хороодод эрх мэдэл, санхүүжилтийн боломж байдаггүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Улаанбаатар хот 171 хороотой байсан, одоо 203 хороотой болж нэгжийн тоо нэмэгдсэн. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг нэгж бол хороо. Харамсалтай нь энэ байгууллага төрийг ард иргэдтэй холбох гүүр ч юм шиг, өөрсдөд нь ямар нэгэн эрх мэдэл, санхүүжилтийн боломж байдаггүй. Тиймээс ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа зарим нэг жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадахгүйн улмаас иргэдийн бухимдлыг төрүүлдэг асуудал байдаг. Энэ хуулиар дээрх асуудалд ямар нэг тодорхой хэмжээний үүд хаалга нээгдсэн зүйл бий юу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариуллаа.