2020.04.30

Д.Оюунхорол: Хүн амын төвлөрөл ихтэй дүүрэг, хорооны засаг даргад төсвийн эрх мэдэл байдаггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол

1992 онд батлагдсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн их хэл ам дагуулж байсан асуудал бол аймаг сум баг нийслэлийн дүүрэг хорооны чиг үүргийг зааглаж ялгаагүйгээс болоод тодорхой асуудлууд үүсэж байсан. 

Жишээлбэл Баянзүрх дүүрэг Засаг даргагүй дөрвөн жил явж болж байна. Ард түмэн төлөөлөгчөө сонгосон ч түүнийг нь томилж чадахгүй, ард түмний сонгох эрхийг уландаа гишгэж байна. Хэрэв ийм хариуцлагагүй үйлдэл хийвэл ИТХ-ыг тараах эрхийг Засгийн газарт олгож байна. Хоёрдугаарт Улаанбаатар хотын нэг дүүрэг нь аймгийн хэмжээтэй. Гэтэл дүүргийн Засаг даргад санхүүгийн эрх байхгүй. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдэх вэ?

Баянзүрх дүүрэг 370 гаруй мянган хүн амтай. тэгвэл нэг иргэнд хэдэн төгрөгийн зардал гаргах вэ гэдгийг тодорхой бодож гаргаж байж, санхүүжилтийн механизмыг тодорхой болгоно гэж харж байна. Нийгэмд хүлээлттэй байсан хуулийн заалтыг оруулж ирснээр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний зардал тэнцвэртэй болно. Улаанбаатарт шийдвэрлэх ёстой түмэн асуудал байна. Гэтэл дүүргийн Засаг дарга нарт төсвийн эрх мэдэл байхгүй. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ. Нийслэлийн засаг даргад төсвийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр өгсөн.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариуллаа.