2021.01.28

О.Цогтгэрэл: Энэ хуулиар улс төрийн бие даасан байдлыг асар ихээр ухралт гаргасан

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Энэ хууль чухал хууль. Дэвшил харагдаж байгаа ч бүхлээрээ ухралт болсон. Үзэл баримтлалын хувьд үндсэн асуултандаа хариулт өгөөгүй. Зах зээлийн эдийн засаг Монголын хөдөө хоёр яагаад зохицохгүй байна вэ? Уламжлал, соёл зөрчилдөөд байдаг.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд мал аж ахуй өссөн хөгжил байхгүй байна. Удирдлагын асуудлыг л яриад байна. Энэ хуулиар улс төрийн бие даасан байдлыг асар ихээр ухралт гаргасан. Хэнийг яаж томилох вэ? гэдэг асуудал дээр илүү анхаарсан.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Дарга нарт тавьдаг хууль биш. Орон нутагт хөгжиж чадахгүй байгаа эрхийг олгож байна.Төсөв санхүүгийн эрх мэдлийг өгөх ёстой. Өгсөн. Сум дүүрэг хороонд өмч хөрөнгийн эрх мэдэлгүй байсан. Үүнийг өгч байна. Бас боловсон хүчний эрх мэдлийг өгсөн.Иргэдэд боломж олгож байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn