2022.01.14

Б.Баярсайхан: Хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан орон нутгийн удирдлагуудад сургалт хийх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2022.01.01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг сурталчлах, таниулах зорилгоор Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч,төрийн алба хаагчдад сургалт хэрэгтэй байна. Шинэ хуулийг зөв хэрэгжүүлэх,улс орон даяар нэг ойлголттой эхлэх, томилгоо,бүтэц,эрх мэдлийн өөрчлөлт гээд олон ажил байна. Сая ТББ-ын Нутгийн удирдлагын дэд хорооноос хуультай холбоотой сургалтыг орон нутагт хийсэн. Орон нутаг сургалтаар цангасан байгаа нь харагдаж байлаа. Иймд Завхан аймагт сургалт хийлгэх хүсэлтэй байна. Цаашдаа сургалт хийх үү?    

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn