С.Эрдэнэ:С.Батболд,Н.Энхбаяр хоёрын хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэднэ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын чуулган завсарлалаа. Гол гол асуудлуудаа хэлэлцэж амжилгүй завсарласан нь тааруухан чуулган боллоо гэж дүгнэхэд хүргээд байна. Таны хувьд намрын чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Өмнөө тавьсан зорилгоо бүрэн гүйцэд хангаж чадаагүй. Иймээс тааруухан чуулган болсон гэдэгтэй санал нэг байна.
-Отгон хуралдаанаараа Хөгжлийн банкийг баталлаа. Гэвч зарим гишүүн энэхүү хуулийн төслийг хуудуутай болсон талаар шүүмжлэх боллоо.
-Ингэж шууд дүгнэж болохгүй.Хөгжлийн банкны асуудлыг удаан хугацаанд хэлэлцсэн. Намуудын бүлэг, байнгын хороод дээр ч ярьсан. Өнгөрсөн хугацаанд 2-3 удаа буцлаа. Улмаар засаж, сайжруулаад оруулж ирсэн. Хөгжлийн банк бол маш чухал. Эдийн засгийн асар том өсөлт бий болж буй торгон агшин дээр батлагдсан нь цагаа олсон гэж дүгнэж байна. Гэхдээ энэ хуулийг хэрхэн яаж, хэрэгжүүлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Нөгөө л хуулиа гуйвуулдаг, хэрэгжүүлдэггүй, хэдхэн хүнд үйлчилдэг байдлаар хүрээндээ зангидаад байвал хууль эргээд гай л болно. Уг нь хуулийнхаа үзэл баримтлал, зорилгодоо нийцсэн байдлаар хэрэгжээд явбал улс орны эдийн засагт чухал нөлөөтэй.
-Эх үүсвэргүй банк гэгдээд байгаа шүү дээ?
-Эх үүсвэрийг бид өөрсдийн баялгаасаа бий болгоно. Нэг үгээр хэлбэл, уул уурхай, ашигт малтмалын баялгаас орж ирж байгаа тодорхой хувиар энэ банкны эх үүсвэрийг бий болгох учиртай. Үүнээс гадна намрын чуулганаар олон асуудлыг хууль зөрчиж үйлдсэн. Ийм л юм битгий болчхоосой.
-Хууль зөрчиж гэнэ ээ. Үүнийгээ тодруулаач?
-Жишээ нь, Төсвийн тухай хууль өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн хэвээр. Мөн Хүний хөгжлийн санг эх үүсвэргүйгээр баталсан. Cap бүр иргэн болгонд 21 мянган төгрөг ол-гоход 702 тэрбум төгрөг зар-цуулахаар төлөвлөсөн. Үүний 400 гаруй тэрбум төгрөг нь эх үүсвэргүй батлагдсан. Үүнийгээ Таван толгойн хөрөнгө оруулагчдын урьдчилгаа төлбөрөөр бий болгоно гэж тайлбарлаж байсан шүү дээ. Гэтэл одоо болтол Таван толгойн хөрөнгө оруулагчид тодорхойгүй. Урьдчилгаа төлбөр төлөх эсэх нь эргэлзээтэй Таван толгойтой холбоотой бүхий л асуудал тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хэдэн баячууд, олигархууд Таван толгойг хэрхэн хувааж идэх үү, яаж ахиухан тасдаж авах уу Гэсэн зорилго өвөртөлж байгаа нь харагдаж буй. Харин улс орноо гэсэн сэтгэл огт алга.
-Та болон Д.Ганхуяг гишүүн нарын Тавантолгойн асуудлаар тавьсан асуулгад дурьдсан байсныг санаж байна. Гэхдээ Тавантолгой алхам алхмаар урагшилж байгаа биш гэж үү?
-2010 оны долдугаар сарын 7-нд УИХ-ын 39 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын 1.1-д 'Таван толгойн ордыг ашиглах төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийг байгуулж, ашиглалтын лицензийг хуваахгүйгээр шилжүүлнэ" гэсэн заалт бий. Энэ тогтоол өдгөө ч хүчин төгөлдөр байгаа. "Эрдэнэс Таван толгой" дээр 15 тэрбум ширхэг хувьцаа гаргаж,үүний 10 хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Үндэсний аж ахуйн нэгж байгууллагуудад нэрлэсэн үнээр 10 хувийг нь худалдана. Гадаад, дотоодын хөрөнгийг бирж дээр 30 хувийг нь гаргаж арилжаална. Үлдсэн 50 хувь нь төрийн мэдэлд байна. Ингээд хуульчилчихсан. УИХ-ын тогтоол гэдэг хууль л гэсэн үг.Гэтэл энэхүү хуулийг бүгд уландаа гишгэж байна. Л.Энэбиш гэх дураараа авирладаг захирал байна. Таван толгойн ордыг Цанхийн зүүн, баруун хэсэг гээд хуваачихсан. Баруун талд нь гадныхан, зүүн талд нь Монголын компаниуд орно ч гэх шиг. Сонин юм ярьж байх жишээтэй. Мөн одоо болтол хувьцаа гараагүй. УИХ-ын тогтоол гараад долоон сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол тогтоолыг хэрэгжүүлэхээр дорвитой нэг ч алхам хийгээгүй.
-Та ярианы эхэнд хаврын чуулган хүртэл харна аа хэмээн хэлэх болсон нь үүнтэй холбоотой юм уу?
-Би хаврын чуулган хүртэл харна. Хэрэв Засгийн газар, салбар хариуцсан сайд нар УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй бол Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг тавина.
ИРГЭД ЖИЛД 1.5-2 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ АВАХ БОЛОМЖТОЙ
-Тавантолгойн хувьцааг иргэд ягаан, цэнхэр тасалбар шиг юм болчих вий гэсэн болгоомжлол бий. Үнэхээр тийм болохгүй гэх баталгаа бий юу?
-Монголчууд хувьцаа, хөрөнгийн бирж, үнэт цаасны талаар ямар ч ойлголтгүй. Үүнээс болж ил алддаг. Гэтэл үнэт цаас, хувьцааг ойлгож, үүгээр бизнес хийгээд хөл дээрээ босчихсон монголчууд цөөнгүй бий. Жижиг Таван толгойг хар л даа. Хөрөнгийн бирж дээр нэг ширхэг хувьцааны үнэ нь 990 мянган төгрөг хүрлээ. Цагаан сарын өмнө ийм байсан, одоо сая төгрөг болчихсон биз. 100-хан ширхэг хувьцаатай хүн жилийн ногдол ашиг нь 5.5 сая төгрөг. Энэ бол жижиг Таван толгойгоос шүү.
-Тэгвэл том Тавантолгойгоос иргэдийн rap дээр очих хувьцаа үүнээс хэд дахин илүү өндөр үнэтэй байна гэсэн үг үү?
-Жижиг Таван толгой том Таван толгойн дэргэд юу ч биш шүү дээ. Өчүүхэн хэсэг нь. Том Таван толгойг гадаад, дотоод хөрөнгийн зах зээл дээр гаргаад IFO хийгээд хувьцаа гаргаад явбал нэгж хувьцааны үнэ хэдэн зуу дахин өснө гэж ойлгож байгаа.
-Тэгвэл том Тавантолгойгоос иргэдэд очих хувьцааг ойролцоогоор хэдэн төгрөгөөр үнэлэх бол?
-Миний харж байгаагаар анхны хувьцааны үнэ 3-4 ам.доллар байна байх. Дээд тал нь 8-10 ам.доллар байх болов уу. Тэгэхээр 550 ширхэг хувьцааны үнэ хэд байх уу. Тэгээд тэр нь 100 дахин өснө. Энэ хувьцаа хоёр жил худалдаалагдахгүй. Энэ хувьцаа нь өөрөө суурь хувьцаа байна. Жишээ нь, би 550 ширхэг хувьцааны эзэн байлаа гэхэд хувьцааныхаа ногдол ашгийг л авах эрхтэй.нэмж хувьцаа худалдаж авч болно. Эсвэл бэлэн мөнгөөр ногдол ашгаа аваад яваад байж болно. Ингээд бодохоор иргэд жилд 1.5-2 сая төгрөгийн ногдол ашиг эхний жилүүдэд аваад байх бүрэн боломжтой.Энэ бол зөвхөн ногдол ашиг. Юун МАХН-ын амласан 1.5 сая төгрөг. Тэр бол юу ч биш. Хэрэв энэ компани УИХ-ын 39 дүгээр тогтоолын дагуу гараад батлагдаад үйл ажиллагаа явуулж чадвал дэлхийд эхний хоёрт орох том компани.Дэлхийд хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компаниудын гуравт жагсана. 2.7 сая хүн хувьцаа эзэмшигчтэй, 15 тэрбум хувьцаатай. Тогтоогдсон нүүрсний хэмжээ л одоогийн байдлаар 7.4 тэрбум гэж яригдаж байгаа. Энэ бол 200 метр хүртэлх гүнд тогтоосон нөөц. Доошоо дахиад 200, 300, 600 метрт хэр нөөц байгааг хэн ч мэдэхгүй. Тухайн үед Оросын техник, технологийн хүчин чадал 200 метр хүртэлх гүнд л өрөмдлөг хийсэн. Тэр хэмжээндээ л тогтоосон нөөц. Шинэчилсэн нөөцөөр хэдэн арав дахин өсөхийг хэн ч хэлж мэдэхгүй. Дээр нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийг тэр чигээрээ нүүрсний бассейн гаж үзээд буй. Таван толгойн дэргэд томоохон нүүрсний орд бас шинээр нээгдлээ. Наашлаад Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур гээд хөөгөөд байвал бүгд нүүрс. Гэхдээ нөөцийг нь одоогоор тогтоогоогүй байгаа.
МОНГОЛД ЦАГДАА Л ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭДЭГ
-Дараагийнсонгуульхаяанд ирлээ. Долдугаар сарын 1-н давтагдахгүй гэх баталгаа алга..?
-Долдугаар сарын 1-нийг дахин гаргуулахгүйн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүнд хэн буруутай, тэр этгээдийг тогтоох ёстой. Буруутан хаан байна уу, цэрэг, албан тушаалтан байхдаа биш.
Гагцхүү тухайн үед хэн тушаал өгсөн, Онц байдлын хуулийг хэн зөрчсөн нь асуудлын гол нь. Мөн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэхийг хэн турхирсныг тогтоож, зохих хариуцлагыг нь хүлээлгэх нь чухал. Үүнийг л тогтоо. Монголд цагдаа л галт зэвсэг хэрэглэдэг. Галт зэвсэг бариад явдаг иргэн Монголд өнөөдрийг хүртэл байхгүй.
-Иргэдийн дунд галт зэвсэг барьсан хүн явж байсан гэж яриад байгаа шүү дээ?
-Тийм зүйл байхгүй. Жирийн иргэд зөвхөн чулуу шидэж байсан нь зураглаачийн хальсанд буусан байсан шүү дээ.
-Гишүүд долдугаар сарын 1 -ний асуудлыгхөндөх дургүй байдаг. Улмаар буруутай этгээдийг ч олж, тогтоохыг хүсэхгүй байх шиг. Өнгөрсөн хугацаанд тэд асуудлыг шийдвэрлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй?
-Иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэдэг, бусдын амь насыг бусниулдаг ийм үйлдлийг дахин гаргуулахгүй л гэж байгаа бол долдугаар сарын 1-ний асуудлыг хурдан, шуурхай, шударга тогтоох хэрэгтэй. Улмаар буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох л учиртай!
БИ ГАРЧ ГҮЙГЭЭД БАЙДАГТЭНЭГБИШ
-С.Эрдэнэ Ардчилсанхүчний холбооноос өрхтусгаарлаж, ирэх сонгуульдхүч үзэх нь гэх мессеж байсан. Энэ үнэн үү?
-Намайг Н.Энхбаяртай уулзуулна, эсвэл Ардчилсан хуч-ний холбоог толгойлуулчихна. Харин маргааш нь өрх тусгаарлуулчихдаг. Энэ бол надад сонин биш. Өнөөдөр АХХ-ноос С.Эрдэнэ, З.Энхболдыг салгаж ойлгож болохгүй. Бид өөрсдөө нийлж, үүсгэн байгуулсан. Өөрөө байгууллага байгуулчхаад түүнээс гарч гүйгээд байдаг тэнэг би биш. Ийм тогтворгүй, явуургүй байж болохгүй биз дээ.
-Н.Алтанхуяг дарга та хоёр эв зүйгээ олсон уу?
-Би хоёр эвдрэлцэж, хэрэлдээд байсан зүйл ч байхгүй л дээ. Мэдээж, байр суурь, үзэл бодол нийлэхгүй асуудал олон бий. Өөр өөрийнхөө байр суурин дээрээ л байгаа. Би өөрийнхөө байр суурин дээрээ хатуу зогсоно.
-Та Н.Алтанхуяг даргыг өөрийгөө чагнаж, тагнасан хэмээн Тусгай хяналтын дэд хороонд өгсөн шүү дээ. Тэр асуудал чухам юу болсон бол?
-Чагнаж, тагнасан асуудлыг холбогдох байнгын хороонд нь өгсөн. Тусгай хяналтын дэд хороо асуудлыг хэзээ хэлэлцэж, ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй. Асуудлаа тавьсан, дэд хороо ажлаа яаж хийхийг хараад л сууж байна.
-Тантай нэр холбогдоодбайсан Н.Энхбаяр өнөөдөрМАХН-ыгтолгойлохоорболлоо. Улмаар авилга, хүнд сурталтай тэмцэхээ мэдэгдэж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би өнөөдөр Н.Энхбаяр руу бөөн бөөнөөрөө дайрч байгаад гайхаж байна. Цагтаа түүнийг бүгд л магтаж байсан биз дээ. Түүн шиг бурхан байгаагүй биз дээ. Гэтэл өнөөдөр яагаад Н.Энхбаяр шиг чөтгөр байхгүй юм шиг дайраад байгааг ойлгохгүй байна. Хүний гэм буруутайг шүүх тогтоодог. Шүүх гэм буруутай гэж тогтоогоогүй байхад хэнийг ч тэгж үзэж болохгүй. Ардчилсан орны.үндсэн зарчим мөн биз дээ. Би өөрөө хуульч хүн. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсоны дараа л түүнээс элдвийг асууж болно. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр руу дайрч байгаа хүмүүсийг харахаар инээд хүрээд байгаа юм. Тэгж яривал тэд өөрсдөө жинхэнэ эрэг шураг нь, жинхэнэ авилгачид нь байсан. Хулгайч хулгайчаа бариарай гэж хашгирдаг шиг л юм болж байгаа юм.
-Тэгвэл Н.Энхбаяр МАН-аас өрх тусгаарлаж, даргаар нь сонгогдох нь зүйн хэрэг гэжүү?
-Монголчуудын муухай зан энэ л дээ. Нэг хүнийг магтахаараа тэнгэрт тултал магтаж, муулахаараа газар доогуур ортол нь хэлдэг. Нам байгуулах эрх Н.Энхбаярт бий. Тэр хүн чинь Монгол Улсын иргэн. Цаашлаад намын дарга болж болно. С.Батболдтой холбоотой их л асуудал бий. С.Батболд Ардын намын дарга, Ерөнхий сайд байж болдог. Гэтэл Н.Энхбаяр яахаараа болдоггүй юм. "Бороо гоулд"-ыг хэн өнөөдрийн байдалд хүргэсэн юм. "Чингис" зочид буудлыг ямар аргаар авав. Өнөөгийн Таван толгойн будлианыг хэн анх тарив гэхчлэн дурьдвал олон зүйл ярина. Хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэгчээр. С.Батболд энхийн цагаа тагтааны дүр эсгэж, Н.Энхбаярыг хар хэрээний дүрд тоглуулах гэж хичээх нь утгагүй. Улс төр гэдгээ ч ойлгоогүй нусан буу хүртэл Н.Энхбаяр руу дайрч ярилцлага өгөөд байх юм. 100 хүрэхгүй гишүүнтэй намын дарга боллоо ч гэх шиг. "АСА" цирк дүүрэн хүн байхыг Монголын ард түмэн харсан биз дээ. Ингэж улайн цайм худлаа ярих хэрэггүй.
-Ингээд ярихаар таныгН.Энхбаяртайуулзаж,учирдаг гэх яриа улам л баталгаажих болов уу. Экс Ерөнхийлөгчийг өмөөрч ийн үг хэлж байгаа нь ямар нэгэн шалтгаантай юу?
-Би хамгийн их хэлмэгдсэн хүн. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад зургаан жилийн ял сонсож, хоригдож байлаа. Түүнтэй хоёр ч удаа УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Сүүлийн сонгуульд нь би ялсан. Тэгсэн атлаа би луйвардуулсан. Би өнөөдөр хамгийн их муу хэлж байх ёстой хүн. Гэхдээ би муу хэлэхийг хүсэхгүй байна. Хүнийг хүчтэй байхад нь л үз, чаддаг юм бол. Харин алдсан, ядарсан үед нь хүн рүү дайрах шиг адгийн зан чанар байдаггүй' юм. Тэр үед нь харин ч тусалж бай. Тэгвэл тэр жинхэнэ зан чанар мөн. Би хэнээс ч айхгүй. Дарга, албан тушаалтан хэнбуйгай нь ч байсан би үгээ хэлж, хэнийг ч шүүмжилнэ. Харин ядарч, зовсон үед хэнтэй нь ч "Сайн байна уу, та" гээд мэндэлж, ярилцана.