Ж.Сүхбаатар: УИХ ёс зүйн хариуцлагаа хүлээсэн
Түүхэнд хар толбо болж үлдсэн "Долдугаар сарын 1"-ний хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрч байна. Иргэдийнхээ атийг хохироосон учир ард түмнээсээ төр уучлалт гуйх ёстой хэмээн ярих болов. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын байр суурийг сонслоо.
-ХЭҮК-ийн илтгэлд Засгийн газар иргэдээсээ уучлалт гуйх ёстой гэсэн байсан. Төр гэхээр түүнийг хэн төлөөлөх вэ гэсэн асуудал гарна. Засгийн газар Монголын засаг, төрийг төлөөлж үг хэлэхгүй. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, ҮАБЗ-ийн тэргүүн бол Ерөнхийлөгч. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалд хандах хандлагаа тодорхойлох хэрэгтэй.УИХ энэ асуудлаар шийдвэрээ гаргаад, 50 сая төгрөгийн нөхөн олговор өгч байгаа. Гэхдээ хүний амийг 50 сая төгрөгөөр дүйцүүлсэн хэрэг биш. Иргэний амьд явах эрх зөрчигдсөн ийм тохиолдолд нөхөн олговор олгох нь олон улсын жишгээр бол уучлалт гуйж, ёс суртахууны хувьд хариуцлага хүлээж буйгаа илэрхийлсэн хэрэг. УИХ-аас энэ асуудлаар Ажлын хэсэг гаргаад зөвлөмж, дүгнэлтээ ҮАБЗ-д хүргүүлсэн.