2012.06.06

Цагдаагийн экс удирдлагууд өөрсдийгөө өмгөөлж байна

Долоодугаар сарын 1-ний гэх хэрэгт буруутгагдаад байгаа тухайн үеийн цагдаагийн байгууллагын удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461-р ангид өнөөдөр өглөө эхэлсэн. 


Шүүх хурал одоогоор завсарлаад байгаа юм. Цагдаагийн дарга нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс өмгөөлөгч томилсон байгаа. Гэвч өмгөөлөгч нар хэрэгтэй бүрэн гүйцэд танилцаж амжаагүй гэх шалтгааныг хэлж, хойшлуулахыг оролдсон.

Харин шүүх бүрэлдэхүүн эл хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэнээр шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Өмгөөлөгч нарын хувьд хэрэгтэй танилцаж амжаагүй гэж байгаа учраас сэжигтнүүдэд өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлэх боломжгүй байгаа аж.

Тиймээс цагдаагийн экс удирдлагууд энэ цаг мөчид болж буй шүүх хуралд өөрөө өөрсдийгөө өмгөөлж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн дарга нарын өмгөөлөгч нар шүүх хурал хууль, эрх зүйн хүрээнд нийцээгүй, хүний эрхийг зөрчсөн байдалтайгаар явагдаж байна хэмээн үзэж байгаа ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.