2012.04.26

Өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн суллав

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг өчигдөр сулласан байна. Түүнийг энэ сарын 12-нд баривчлан саатуулаад байсан юм.  Долдугаар сарын 1-ний хэрэгт буруут гагдан хоригдож байгаа хурандаа нарын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан дөрвөн өмгөөлөгч өнгөрсөн сарын 28-нд болсон шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчдээсээ татгалзаж, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй танхимыг орхин гарсан тул шүүх хуралдааныг санаатайгаар тасалдуулж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон гэсэн үндэслэлээр Т. Мөнхдэлгэр, Ч.Амраболдын өмгөөлөгч О.Алтангэрэл нарыг хорьсон юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.