2012.05.24

Ч.Амарболдод өмгөөлөгч томиллоо

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй хурандаа нар шинэ өмгөөлөгчтэй болсон билээ. Харин ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдод томилсон өмгөөлөгч Д.Даваа түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс генералд дахин өмгөөлөгч томилжээ. Түүнд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Батхүү эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.


Д.Даваагийн хувьд өмнө энэ хэргийн хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан учраас шүүгдэгчийг өмгөөлбөл ашиг сонирхолын зөрчил гарна хэмээн үзжээ.

Харин генералын өмгөөлөгчийг ийнхүү дахин томилсноор долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан хоригдож буй хурандаа нар албан ёсны өмгөөлөгчтэй болж байгаа юм. Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн пүрэв гаригт тэдэнд өмгөөлөгч томилсон ч өнөөг хүртэл хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй байгаа талаар эх сурвалж хэлсэн юм. Гэтэл эл хэрэг нийт 29 хавтаст хэрэгтэй. Тиймээс долдугаар сарын 1-ний гэх хэргийг эцэслэн шийдэхэд адаглаад л сарын хугацаа шаардагдах бололтой.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.