Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг шилжүүллээ
2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан үүргээ хэрэгжүүлэлгүй төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шилжүүлсэн байна. Улсын Дээд шүүх гомдлыг хүлээн авснаас 30 хоногийн дотор хурлын товыг зарлах юм.
Сүхбаатар дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан юм. Тэднийг эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгаж ялласан билээ.