О.Баасанхүү: Засгийн газар МАН-аас 14 тэрбум төгрөгөө буцааж аваач
2014.10.22
О.Баасанхүү: Засгийн газар МАН-аас 14 тэрбум төгрөгөө буцааж аваач
Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр 2015 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын МАН-аас 14 тэрбум төгрөгийг авах хэрэгтэй гэсэн юм.
Түүний хэлсэн үгийг хүргэж байна. "Эдийн засаг “хар” байна гэдэгтэй хүн бүр санал нийлж байгаа байхаа. Хотын төвөөр биш зах руугаа яваад үзвэл ядуурал их байна. Уг нь НӨАТ-ын багасгаад оруулж ирсэн бол их зүгээр байх байлаа. Энэ жилжингээ л бид албан тушаал ярилаа. Ялангуяа МАН-ыг хараад гайхаад байх юм.Ялангуяа МАН-ыг их гайхаж байна. Энэ нам 7 сарын 1-ны үйл явдалтай холбоотойгоор байрныхаа засварт 14 тэрбум төгрөг Хууль зүйн сайдын багцаас авсан байна шүү дээ. Саяхан л 2010, 2011 онд авсан байна. Энэ мөнгийн буцааж авах ажлыг зохион байгуулаач" гэв.