Таван залуугийн амийг зольсон долдугаар сарын нэгний хэрэг хэнд ашигтайгаар эргэв
Өнөөдөр долдугаар сарын нэгэн 2008 онд болсон энэ хар өдрийг монголчууд одоо ч гэсэн санаж байгаа.
Тэгвэл энэ өдрийн хариуцлагыг цагдаагийн экс удирдлагууд жирийн ард түмэнд тохсоноос өөр хэн ч хариуцлага хүлээгүй. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсаж байсан цагдаагийн экс удирдлагууд ч эхнээсээ суллагдаж байгаа гэтэл уг үймээнд оролцсон 240 гаруй хүн хорих ял авч байсан удаатай.
Тэд насан туршдаа ял эдэлж байсан гэдэг муу нэр зүүж яваа эдгээр иргэдийн цагаатгах зүй ёсны шаардлага монголын төрд байгаа гэдгийг ТББ-ын төлөөллүүд хэлж байгаа юм. Монголын ард түмэн юуны, хэний төлөө ингэж жагссан юм бэ?
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ингэж үзлээ. Энэхүү үйл явдалд үгээ хэлсэн оролцсон залуучууд гэмт хэрэгтэн болоод зарим нь шоронд хоригдож байгаа л даа. Шударга ёс, ардчилал үнэхээр байдаг юм бол эдгээр залуусыг цагаатгах ёстой.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Нэгэнт монголын төр шүүх засаглал асуудлаа шийдсэн. Тодорхой хүмүүс гэмт хэрэг үйлдсэний улмаас ял авсан. Тэр ялыг монголын төр өршөөсөн. Хариуцлага алдсан төрийг албан хаагч хариуцлага хүлээсэн. Энд хэн нэгнийг зөвтгөж ил ялгах бололцоо байхгүй. Үүнд үндэсний өв, сургамж явах ёстой гэж үзэж байна.