Д.Ганхуяг: Хамгийн сайн нөхцөлтэй зээлийг Хөгжлийн банк олгоно
УИХ-ын гишүүн Д.ГАНХУЯГТАЙ Хөгжлийн банкны талаар ярилцлаа. Тэрээр Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажилласан юм.
-Хөгжлийн банкны тухай хуулийг баталлаа. Энэ банк Монголын хөгжилд ямар чухал үүрэг гүйцэтгэх юм бэ?
-Энэ шинэ юм биш л дээ. Олон орон ийм банктай. Тэдгээр улсын туршлагыг судалж, өөрийн орны онцлогт тохируулан Монгол Улс Хөгжлийн банк байгуулах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Энэ банкийг УИХ-аас баталсан улсын хөгжилд тэргүүлэх болон стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын төвшинд хийгдсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэн санхүүжүүлэх юм. Тиймээс санхүүжилт нь хүлээгдэж байгаа Төмөр замын сүлжээ, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, "Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр" зэрэг хөтөлбөр энэ оны хоёрдугаар хагаст багтаж хэрэгжиж эхэлнэ. Ерөнхийдөө Хөгжлийн банкаар дамжин нэмүү өртөг шингэсэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үндэсний том үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, бусад бодлогоор дэмжиж ажиллах байх. Бас хөгжилд чухал шаардлагатай дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, тухайлбал дээр дурдсан төсөл, хөтөлбөрөөс гадна цахилгаан станц, олон улсын чанартай болоод улсын чанартай авто зам, нийслэлийн зам, гүүрний томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм. Өөр нэг зарчим нь энэ банк арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй, үйл ажиллагаа нь давхардахгүй, харин хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.
-Гэхдээ таны хэлсэн төслүүдийг өнгөрсөн хугацаанд улсын төсвөөссанхүүжүүлээд л явдагбайсан. Заавал Хөгжлийнбанк байгуулах шаардлага байсан гэж үү?
-Энд олон шалтгаан бий.2011 оны төсвийг УИХ 9.9 хувийн алдагдалтай баталсан.Монгол Улс ашигт малтмалын асар их баялагтай гэсэн мөртлөө төсөв, санхүүгийн үзүүлэлт нь тааруу байдаг. Мөн улсын төсвийн зарлага ДНБ-ий 52.1 хувьд хүрсэн. Энэ бол эдийн засаг дэх төрийн оролцоо огцом нэмэгдэж байгааг харуулж байгаа.
Эдгээр харилцааг зохистой төвшинд хадгалах, зэрэгцүүлээд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх шаардлагаар Хөгжлийн банкийг байгуулж байна. Хөгжлийн банканд Засгийн газар зээлийн баталгаа гаргаж, энэ банк дотоодын болон олон улсын санхүүгийн, хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах, худалдан авах зэргээр санхүүгийн хэрэгслээр санхүүжилт босгоно. Мөн манай улсын төсөв, эдийн засаг ашигт малтмалын салбараас хэт их хамааралтай болж ирж байна. Иймээс энэ салбараас орж ирэх орлогын тодорхой хэсгийг энэ банкаар дамжуулан санхүүжүүлж стратегийн болон тэргүүлэх салбарынхаа хөгжлийг хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдвэрлэх юм. Ингэснээр манай төсөв, санхүүгийн үзүүлэлт зохистой байж, хувийн хэвшилд суурилсан эдийн засаг хөгжих, манай эдийн засаг баялгийн халалтад нэрвэгдэхгүй байх боломж бүрдэнэ. Нөгөө талаас өнөөгийн байдлаар манай төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн маш хангалтгүй байгаа. Энэ тохиолдолд их хэмжээний санхүүжилт шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжих эсэх, хэрэгжилтийн үр дүн, эрсдэл энэ бүхнийг түшээдийн олонхын саналаар биш банкаар шүүлгэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.Энэ шалгуур, шүүлтүүр бүхнийг Хөгжлийн банк, энэ банкны сайн мэргэжилтнүүд хийх болно. Гол нь өнөөгийн арилжааны банкнуудын өгч чаддаггүй, нөхцөл сайтай том зээлийг энэ банк олгоно. Түүнчлэн манай улсын эдийн засаг хурдацтай өсөх нь ойлгомжтой болж байна. Энэ өсөлтийг бий болгох, хүлээн авахад шаардагдах чанартай дэд бүтцийг бий болгох нь тулгамдсан асуудлын нэг. Эдгээр асуудалд Хөгжлийн банк хариулт өгөх ёстой. Ингэж чадвал Хөгжлийн банк Монголын хөгжлийн гол хурдасгуур болох учиртай.
-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэр нь ямар байх юм бэ?
-Энэ банкны хувь нийлүүлэгч нь 100 хувь Засгийн газар байна. Хөрөнгө, орлогын эх үүсвэрийн тодорхой хэсгийг улсын төсвөөс хуваарилна. Мөн Төсвийн тогтвортой байдлын хуулиар баталсан Тогтворжуулалтын сангийн ДНБ-ий 10 хувиас давсан хэсгийг энэ банканд төвлөрүүлнэ. Нөгөө талаас энэ банкнаас УИХ-аас баталсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд Засгийн газар баталгаа гаргах юм. Энэ баялаг ихтэй орны Засгийн газрын баталгаа нь Хөгжлийн банкны хамгийн том орлогын үүсвэр болох юм. Тодруулбал, Төмөр замын сүлжээ, шинэ бүтээн байгуулалт, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрүүдийн санхүүжилтэд гэхэд л 10-20 тэрбум доллар шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 50 орчим сая долларт хүргэх бүрэн боломж бий. Одоо ашиглаж байгаа төрийн оролцоотой стратегийн ордуудын активын тодорхой хэсгийг ашиглах хэрэгтэй. Энэ талаар Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох заалтыг Засгийн газар яаралтай хугацаанд хэрэгжүүлэхэд л энэ боломж бүрдэнэ. Тэгвэл хуульд зааснаар хөгжлийн банкны зээлийн баталгаа raprax дээд хэмжээ нь өөрийн хөрөнгөөс 50 дахин ил үү байж болох учраас 2.5 тэрбум долларын баталгаа гаргах боломжтой болно гэсэн үг.
-Мэдээж банкны хараатбус байдал, хариуцлагагэж байгаа. Үүнийг нь яаж хангаж байгаа юм бэ?
-Энэ банкийг бие даасан хуулиар байгуулж байгаа нь үүнтэй холбоотой. Энэ банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн өсөн гишүүний гурав нь МҮХАҮТ, монголын банкны холбоо, Монголбанкнаас байна. Ер нь хамгийн сайн хяналт бол тухайн харилцаанд оролцогчдын тэгш оролцоог хуулиар хангаж өгөх явдал. Энэ үүднээс Монголын мөнгөний зах зээлийн үйл ажиллагаанд оролцогчид тодруулбал хувийн хэвшил, арилжааны банкнууд,Монгол банк зэрэг байгууллагуудын төлөөллийг энэ банкны ТУЗ-д оруулсан. Хоёрт, УИХ-аар энэ банкаар санхүүжигдэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг батлах, мөн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын газрын аудитын тайлан, санал дүгнэлтийг УИХ-д жил бүр танилцуулж байхаар хуульчиллаа. УИХ-аар хэлэлцэнэ гэдэг нь олон нийтийн хяналтад орно гэсэн үг.
-Эрсдэлийг бууруулахынтулд хуульд юу тусгажөгсөн бэ?
-Огт эрсдэлгүй санхүүжилт, зээл ховор л доо. Хөгжлийн банк зураг, төсөл, техник эдийн засгийн үндэслэл нь олон улсын төвшинд хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр хуульчлагдсан. Энэ бол эрсдэлийг бууруулах нэг зохицуулалт. Нөгөө талаас хөгжлийн банкнаас санхүүжүүлэх Засгийн газраас баталгаа гаргасан төслийн зээлийг даатгалд хамруулахаар хуулийн зохицуулалттай болсон. Энэ нь зээлийн өртгийг бага зэрэг өсгөх боловч, нөгөө талаас эрсдэлийг багасгах нэг түлхүүр.