Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд анхаарна
УИХ-ын /2023,03,23/-ны өдрийн ээлжит чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.
Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих хүрээнд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дэх салбарын үйлдвэрлэлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад чиглэгдэж байна. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байсан олон ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоо, ашигт ажиллагаагаар санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn