2021.04.01

Ч.Ундрам: Барилга байгууламж чухал ч хүүхдэд үзүүлэх үйлчилгээ нь илүү чухал

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө 2  чиглэлээр зарцуулагдах бөгөөд хүүхдэд зориулсан боловсролын бүтээн байгуулалт гэсэн байна. Хэдий барилга байгууламж чухал ч доторх үйлчилгээ нь чухал юм. Тиймээс үүн дээр багшийг чадваржуулах, контентийн үйлдвэрлэл хийх зэрэгт зарцуулж болох уу?

Зарцуулалтыг хянахад тусгай журам Засгийн газар батална гэсэн банйа. Үүнийг аль байгууллага хийх нь ямар байгууллага вэ? Урьдчилсан төсөөлөл байна уу?

Түүнчлэн хөгждийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн чиглэлд сангийн хөрөнгийн зарцуулалтыг чиглүүлэх тухай эмэгтэй гишүүд ярилцлсан. Тиймээс нийт гишүүд маань дэмжиж өгөөрэй."

Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn