2019.11.13

Н.Учрал: Төр хувийн хэвшлийн том салбаруудаа хайрлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг хэлэлцэж  батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал

Манай улс бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийгээ орхигдуулаад байгаа. Харилцаа холбооны том салбар бий. Энэ салбар сүүлийн таван жилийн хөрөнгө оруулалтыг нь аваад үзвэл 1.5 их наяд төгрөг, 700 тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн ийм том салбар.

Гэтэл Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн заалтад татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх хэмжээний орлого бүрдүүлнэ гэсэн ийм заалт орсон. Харилцаа холбооны салбарт дижитал шилжилтийг явуулахад хувийн байгууллагуудынхаа сүлжээг ашигладаг. Т

өрд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа хувийн байгууллагууд 25 хувийнхаа татварыг төлчхөөд одоо дахиад цэвэр ашгаас нь гурван хувийн татвар авах нь зүйд нийцэх үү.Энэ дарамтыг хувийнхан маань дааж чадахгүй. Цэвэр ашгаас  татвар авна гэдэг нь хувийн өмчид нь халдаж байгаа хэрэг болно шүү. Төр хувийн хэвшлийн том салбаруудаа хайрлах хэрэгтэй.