УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.02.07

Ц.Даваасүрэн: Шийдвэртэй арга хэмжээ авхаас биш өмнөхөө давтаад байж болохгүй

Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өмнө нь хоёр тогтоол гарсан нэг нь дээр нь гишүүдээс санал гараад нилээд хатуухан заалтууд оруулаад, хариуцлага тооцох хуулийг хэрхэх талаар төсөл оруулж ир гэж тогтоол гарсан. Ч.Улаан сайд хоёр удаа засгийн газрын хуралдаанд оруулаад тэрийг нь засгийн газар дэмжээгүй нь УИХ- руу орж ирээгүй. Өмнөх хоёр тогтоол хэрэгжээгүй байгаа юм. Тэгэхээр гурав дахь тогтоол маань хэрэгжих үү үгүй юу гэхлээр бас л магадлал харагдахгүй байна.

Монголын ёс гурав юм чинь, гурав дахь дээрээ хэрэгждэг гэдэг зүйл арай байхгүй байх. Энэ одоо хэрэгжих магадлал нь бий юу? Тэгэхгүй бол үүн дээр бас л ижилхэн зүйл болчих гээд байна. Д.Дэмбэрэл гишүүн бол орж ирэх бүрт нь нэхдэг байсан. Өөрөө санал гаргаж байгаад тогтоол гаргаж байсан. Ийм зүйл яваад л тусгай сангууд нь хуулиа зөрчөөд л байдаг. Үүнийг таслан зогсоохын тулд шийдвэртэй арга хэмжээ авах ёстой болохоос биш яг өмнөхөө давтаад яваад байхаар юу л бол гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Өмнөх хоёр тогтоолууд дээр биелэлтийг өнөөдөр хэлэлцүүлье гэж ярьсан юм. Н.Хүрэлбаатар дарга шинээр томилогдсон энэ хугацаанд бид амжихааргүй байна. Тэгэхээр бид энэ тогтоолын биелэлтийг Аудитын газраар нэг бүрчлэн гаргуул нэн даруй, тэгээд түүнийгээ хэлэлцсэний дараа үүнийгээ гаргая гэсэн бодолтой байж байгаад үнэхээр тэр нь цаад газрууд руугаа, засгийн газартайгаа харьцах асуудлууд байна гэж байна. Тиймээс би энэ ерөнхий аудиторт ерөнхий чиглэл, үүрэг өгсөн байгаа.