2019.11.13

А.Сүхбат: Тариаланчдад урамшуулал бодлого хүрэхгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэсэн 16-р зүйл нэмсэнтэй холбогдуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ишлэлийн дугаарыг өөрчлөн хуулийн нийцлийг хангахаар холбогдох өөрчлөлтүүдийг тусгахаар болсон билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн талаар байнгын хороон дээр саналаа хэлсэн. Тариаланчдад урамшуулал бодлого хүрэхгүй байна. Яамнаас хөнгөлөлттэй зээл чанаргүй будаа аж ахуйн техник хүүгүй хөнгөлөлттэй авдаг асуудлуудыг ямар аргаар шийдэж байгаа вэ? 

2000 компани аж ахуй нэгж урамшуулал авч байгаагийн тал нь цаасан дээр тал нь зуучлагч нар байна. Ийм байдалтай газар тариалангийн салбар явах юм уу? Энэ дээр бодлогын төвшинд юм хийгээрэй гэж хэлмээр байна.