2021.04.01
Д.Сарангэрэл: Бид ард түмний төлөөлөл мөн юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээсээ нүүр буруулж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмижнэ, нийгэмшүүлнэ. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулна гэсэн хэрнээ хуульд нэг заалт оруулахаар ачир дээрээ Төсвийн байнгын хороо нь дэмжээгүй байгаа юм.
Өнөөдөр ХБХ-ийг дэмжсэнээр олимпийн аваргатай болсон. Хэрвээ энэ сан ХБХ-ээ хөгжүүлж, далд авьяасыг нээж, эцэг эхийг нь дэмжих ёстой. Тиймээс бид энэ асуудлыг орхиж болохгүй. УИХ гишүүд минь ХБХ-тэй эцэг эхчүүдийн зовлон ямар их билээ. Бид мэдэхгүй учраас тоохгүй байна. Энэ сангаараа дамжуулан эдгээр хүүхэд, эцэг эхчүүдийг дэмжих чиглэлд нэг саналтай байх ёстой. УИХ-ын эмэгтэй гишүүд санал нэгтэй дэмжиж байгаа.
Эрэгтэй гишүүд маань ч ХБХ-ийг бусад хүүхдүүдээс ялгаж үгүй гэж хэлж болохгүй. Бид ард түмний төлөөлөл мөн юм бол ХБХ болон эцэг эхчүүдийнх нь бидний мэдэхгүй тэр зовлон бэрхшээлийг нь ч хуваалцах ёстой."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn