2023.03.23

С.Одонтуяа: Корпарац болсноор эдийн засгийн ямар үр ашигтай ажиллах вэ

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Сүүлийн үед иргэд төрийн институц, төрийн өмчит компанид итгэхээ больчихлоо. Хөгжлийн банкны сонсгол дээрээс харсан л байх. Агуулга зорилго нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэмжих гээд гоё зүйл хэлээд байгаа боловч хэлбэр нь болохгүй байна. Миний хувьд хэлбэр дээр их эргэлзэж байна. МАН-ын бодлого гээд 10 их наядын зээл өгөөд, бүх хүмүүсийг ядуурлаас гаргачих том зүйл ярьсан. Жижиг аж ахуй нэгжүүдэд энэ зээл нь очоогүй шүү дээ. 10 их наядын зээл очсон 7 хоногийн дараа Монгол улсын хадгаламж 5 дахин өссөн гээд Эдийн засгийн байнгын хорооны дарга судалгаатай ярьсан. Энэ чинь дахиад л хүмүүсийн итгэлийг сулруулсан юм болчих гээд байна.

Корпарацийн гол зорилго нь юу юм. Том бизнесүүдээ дэмжих юм уу эсвэл жижиг бичил бизнесийг дэмжих юм уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Б.Энхбаяр гишүүн хэллээ. Тариалан дэмжих сан гэж байгаад зээл аваад хамгийн сүүлд зээл нь төлөгдөөгүй. Бүх материалыг нь жалганд шатаасан гэж хэвлэлээр бичсэн.

Өмнөх өрөө та нар яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйн яаманд өр барагдуулах асуудал их байгаа. Шүүр ажиллагаагаа хөдөө аж ахуйг дэмжих сан дээрээ явуулж өрийг нь ил болгоод явах хэрэгтэй. Д.Цогтбаатар нарын гишүүд санаачлаад, төрийн өмчит компани байгуулахгүй гэсэн тогтоол батлуулсан шүү дээ. Гэтэл ахиад байгуулахаар орж ирэхээр яах юм бэ?

Эдийн засгийн тооцоо судалгаа яаж гарсан бэ. Корпарац байгуулагдаад 2023, 2024 он гээд ямар үр ашигтай ажиллах юм бэ? Эдийн засгийн үр ашгийн тооцоо байна уу? Учир нь аливаа төсөл хэмжигдэхүйц байх ёстой.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.