2023.11.10

Т.Аубакир: Эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтойг сурталчилах зайлшгүй хэрэгтэй байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

"Гадагшаа яваад эмчлүүлэхээр тодорхой хэмжээний зардал гардаг иргэд маань тэр бүр гадагшаа яваад эмчлүүлээд ирэх боломж байдаггүй энэ дээр дэмжлэг үзүлэх зорилготой сан гэж ойлгож байна. Нүдээ олсон хүмүүсдээ өгөх юм бол үнэхээр хэрэгцэтэй сан ялангуяа Баян-Өлгий аймгаас маш олон хүүхэд, ахмадууд гадагшаа явж эмчлүүлэхэд зардал мөнгөний асуудал болдоггүй.  Тийм учраас энэ санг дэмжиж байна.

Тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт явуулахдаа засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлтэйн цуг үйлчилгээ үзүүлдэг ААН-дэд өгдөг болмоор байна.   

Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт дээр засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн асуудлыг цуг авч явахгүй бол болохгүй. 

Эрүүл мэндийн даатгал хамрагдалт хөдөө орон нутагт сул байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой талаар сурталчилах ажил зайлшгүй хэрэгтэй байгаа. Жилийн 66 мянган төгрөг байдаг. Эргээд эрүүл мэндийн даатгалаас 9 сая хүртэлх төгрөгний эмчилгээ хийлгэх нөхцөл бүрдэж байгааг сурталчилмаар байна." 

 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn