2025.06.06

Ж.Батсуурь: Барилгын тусгай зөвшөөрлийг хялбарчилж хүний оролцоогүй 100 хувь цахимд шилжүүлэв

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдсэн. Улмаар Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж, 10 сарыг үдсэн юм. 

Өнгөрсөн хугацаанд  Ардчилсан намаас Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд томилогдон ажилласан Хот, байгуулалт, барилга, орон суужуулалтын сайд Ж.Батсуурийн  хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн ажлаас онцлох таван ажил...  

БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЯЛБАРЧИЛЖ ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙ 100 ХУВЬ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЭВ

Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хөнгөвчилж, цахимаар авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр зөвшөөрөл олгох үйл явц ил тод, нээлттэй, шуурхай болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой боллоо

"НОГООН БАРИЛГА” БАРЬЖ БАНКНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖ НЭЭГДЭВ

Ногоон барилгын үнэлгээний BESTGER аргачлалыг шинээр баталж, ногоон аудитор бэлтгэх сургалтыг эхлүүллээ. Ингэснээр иргэд өөрийн амьдарч буй газраа агаар, хөрс бохирдуулахгүй, эрчим хүчний хэмнэлттэй, гамшигт тэсвэртэй ногоон барилга барьж, банкны зээлд хамрагдах боломж нээгдэж байна.

ИРГЭД АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖ НЭЭГДЭВ

Амины орон сууцны мэдээллийн төвийг Улаанбаатар хотын 3 газар шинээр нээлээ. Энэхүү төвд амины сууц барих бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгч байна.

ГЭР ХОРООЛЛЫН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛЭХ ЗОРИЛГООР "АРВАН АЙЛ" ТӨСЛИИГ САНААЧЛАВ

Хөрш айлууд хамтран инженерийн дэд бүтцийг хямдаар шийдвэрлэх боломжтой шинэ төслийг эхлүүллээ. Энэ төслийн хүрээнд нэг айлын хашаанд 35 сая төгрөгөөр, цэвэр ус, дулаан, бохирын асуудлыг шийдэх боломжтой болно.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа