Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдийн цалингийн зардалд төсвийн орлогын 25% зарцуулагдаж байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
“Гишүүн бүр л тойрогтоо төсөв ахиухан тавиулахыг хүсч байгаа. Тиймээс Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хуралдаанд оролцох ёстой юм. Төсвийн орлогын 25 хувь нь төрийн албан хаагчдын цалин хөлсөнд явж байна. 192 мянган төрийн албан хаагч байна. Эдгээрийн ажлын байрны зураг авалтыг хийгээч ээ. Хэтэрсэн данхайсан төрийн бүтэц байна. Энийг хий гэж үүрэг болгосон. Одоо хүртэл хийгдээгүй, танилцуулаагүй. 1 дүүргийн ИТХ л гэхэд 50 хүний бүрэлдэхүүнтэй байна. Энэ байдлаас хэмнэлт хийх хэрэгтэй байна. Тэгээд төсвийн мөнгөө хөрс, ус, агаарын ажилдаа хэрэглэмээр байна.”
Холбоотой мэдээ
2024.11.01
2024.10.31
2024.10.30
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан