2018.10.05
Б.Баттөмөр: Аймгууд төрөөс татаас авах уралдаанд оролцож байгаа мэт байх юм
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өчигдөр УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотойгоор Засгийн газар, Сангийн яамнаас асуулт асуусан бол өнөөдөр санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах саналуудыг хэллээ
- Хөрөнгө оруулалтын эрэмбэ гэж байдаг. Сүүлийн жилүүдэд Боловсрол, Эрүүл мэнд салбарт хөрөнгө оруулалт их хийж байна. Эдийн засгийн өсөлтийн бий болгодог хэсэг рүүгээ хөрөнгө оруулалтыг илүү хийх хэрэгтэй байгаа гэдгийг хэлмээр.
- Өнгөрсөн жил 5 аймгаас улсын төсөвт татаас авдаг байсан. Энэ жил 2 болсон байна. Сүүлийн жилүүдэд манай аймгууд улсаас татаас авах уралдаанд орчихсон мэт байх юм. Аялал жуулчлал, ХАА маш их боломжтой аймгууд хамгийн их татаас авдаг болчихсон байх юм. Тиймээс аймгууд орлого олдог, бие даасан байдал руу чиглүүлэх шаардлага байна.
- Монгол улс ШУ, Инновацийг дэмжиж байж хөгжинө. Тэнд оруулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, ШУ хөгжүүлэх сан ном журмын дагуу явуулах, ШУ-аас олж байгаа орлогыг тэнд нь үлдээх чиглэл ажиллах ёстой
- Манай халамжийн бодлогод анхаарах хэрэгтэй болсон байна. Өнөөдөр 2 хүний 1 нь халамжид хамрагдаж байна. Халамж гэдэг бол үнэхээр амьдарч чадахаа больсон хүн л өгдөг л юм л даа
- Монгол улсын Ерөнхийлөгч Хөгжлийн тогтолцоо, загвар болохгүй байна гэдгийг маш тодорхой хэлсэн. Төрийн тэргүүнийхээ хувьд энэ хөгжлийн санаачлагыг оруулж ирэх ёстой.