2018.11.23
О.Баасанхүү: Сайхныг бодож хуулиа зөрчиж болохгүй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдөр /2018.11.23/ УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд зарим гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Өчигдөр албан бичиг хүргүүлээд төсвийн хоригтой холбоотой асуудал хойшилсон. Гэхдээ үүнийг төсөвт тодотгол оруулах зарчмаар шийдэхээр санал нэгдсэн байна. Гэхдээ төсөвт тодотгол хийх нь тодорхой хуультай байдаг. Тодотгол оруулах нь тодорхой болсон төсвийг батлаад явуулж болохгүй байх. Би нэг зүйлийг дэмжиж байгаа. Малын түүхий эд үнэгүйдэж байгаа энэ үед төрөөс хөнгөлөлттэй зээл аваад боловсруулах үйлдвэрлэл байгуулж, ажлын байр бий болгох боломжийг нээж өгөх юм. Гэхдээ сайхан зүйлийг бодож хуулиа зөрчиж болохгүй. Засгийн газар төсвийн тодотголыг өргөн барихгүй бол яах вэ? Хуулиараа Засгийн газар үүрэг хүлээхгүй.”
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны хорооны дарга Б.Чойжилсүрэн хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23