2018.10.23

А.Сүхбат: Монгол Улсын иргэд жилийн 12 сарын 5-6 сард нь хордож амьдарч байна

Өнөөдөр /2018.10.23/ БОХХААБХ-ны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн юм.

Ирэх оны төсөвт байгаль орчныг хамгаалах чиглэлээр тусгасан төсвийн талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат байр сууриа илэрхийллээ.

А.Сүхбат: Агаар, ус, хөрс бохир бол цус бохир гэсэн үг бий. Нийт Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сумын хувьд жилийн 12 сарын 5-6 сар нь хордлогонд амьдардаг нь бодит үнэн. Ямар ч бие сайтай юм. Энэ хордлогонд хэр удаан тэсэхийг хэлж мэдэхгүй. Агаарын бохирдолтой тэмцэх, хөрс, усны бохирдолтой тэмцэх ажлаа урагшлуулах хэрэгтэй. Энэ зорилтоосоо ухарч хэрхэвч болохгүй. Тавьдаг хөрөнгө төсвийг харин ч нэмж олгох ёстой гэсэн байр суурьтай байна. ХХААХҮЯ БОАЖЯ-тай хамтран агаар, хөрс, усны асуудлаа шийдэж байж л урагшлах ёстой.