2018.11.22

Ё.Баатарбилэг: Орон нутгууд 12 сарын 05-д төсвөө хэлэлцэх хуультай

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“Хоригийн тодотголтой холбоотойгоор байнгын хорооны дарга нар хуралдья гэж байна. Өнгөрсөн өдрүүдэд ирц бүрдэхгүй гацсан. Тийм зүйл давтагдах эрсдэлтэй. Угтаа Засгийн газрын гишүүд орж ирээд хуулийн төслөө татах асуудлаа хэлэх ёстой. Орон нутагт 12 сарын 05-д төсвөө хэлэлцэх гээд хурлаа зарлаад хүлээж байна. Гэтэл УИХ-аар төсвөө эцэслэн гаргаагүй байгаа нь буруу.”