2018.11.02

Ж.Мөнхбат: Малчид, ээжүүд шимтгэл төлөх хугацааг наашлуулах боломжтой

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүд дээр санал хураалт явагдах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Олон улсын валютын сангийн шахалтаар бид Малчин, эхчүүд гаргасан хүүхдийн тоогоороо улсад ажилласанд тооцуулан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжийг хуульд өөрчлөлт оруулаад нэг жилээр хойшлуулж байна. Харин миний хувьд гаргаж байгаа горимын санал бол малчид, ээжүүдэд өгөх гээд байгаа мөнгө бол их бага юм. Тиймээс он гарангуут дээрх 2 бүлэгрүү чиглэсэн нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжийг нь олгох нэмэлт өөрчлөлт оруулаад өгөөч ээ? Энэ боломжтой зүйл ш дээ. Маш өндөр хүлээлттэй байгаа асуудал шүү.