О.Баасанхүү: 2019 оны төсөвт ажлын байр бий болгох үйлдвэр барихаар мөнгө байгаа юу?
Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
“Монгол Улсын Ерөнхийлөгч Төсвийн тухай хуультай холбоотой байр сууриа илэрхийлсэн байсан. Үүнийг УИХ хэрхэн хүлээн авсан бэ? Мөн арьс шир, ноосны чиглэлийн үйлдвэр байгуулья гэж санал гаргасан байна лээ. Орж ирж байгаа мөнгө, хөрөнгө оруулалтыг зүгээр л идэж уугаад тараагаад байх юм уу? Үүнгээрээ үр өгөөжтэй ажил хийж болдоггүй юм уу? Нэг хэсэг нь ажил хийе гэж байхад нөгөө хэсэг нь үрэн таран хийж устгаад байх юм. Төсвийн байнгын хороо энэ жил ямар том үйлдвэр бүтээн байгуулалт хийхээр төсөвт оруулснаа хэлнэ үү? Мөн ЖДҮХС-д хэдэн төгрөг төсөвлөсөн бэ? Тэндээс хэдэн гишүүн зээл авах гэж байна вэ? Эсвэл сайд дарга нарт өгөх мөнгийг тусгайлан хэмжээтэй заагаад өгчих нь дээр юм шиг байна.” гэлээ.
Холбоотой мэдээ
2020.06.20
2020.05.19
2020.05.18
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ТББХ-ны хуралдаан
БОХХААБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан