2018.11.22
С.Бямбацогт: Хоригийн тодотголыг ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй байна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны Улсын нэгдсэн төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс бүхэлд нь тавьсан хоригоо УИХ-ын байнгын хороодоос гаргасан саналууд дээр тулгуурлан тодотгон оруулж ирсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
“Эхлээд бүхэлд нь хориг тавьсан хэрнээ одоо тодотгоод оруулж ирж байна. Ингэхээр ямар дэгээр хэлэлцэх ёстой вэ гэдэг нь тодорхойгүй болж байна. Бид 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэж шийдэх ёстой. Төсөв бол тоглоом биш. Бид хагас жилийн турш шат шатандаа төсвийн хуулиа хэлэлцээд 11 сарын 15-ны дотор УИХ баталж, 12 сарын 05-ны дотор орон нутагт төсвөө баталдаг. Хэрвээ бид төсвөө хугацаанд нь баталж чадахгүй бол ирэх оны 1-р сарын нэгнээс төрийн албан хаагчид цалингүй, тэтгэвэр тэтгэмжгүй, төрийн байгууллагын үйл ажиллагаа санхүүжилтгүй болно.
Бид Засгийн газраас өргөн барьсан төсвийг баталсан. Алдаа, булчимгүй бодлого байгаа бол Засгийн газраас өргөн барьсан. Эдгээрийг бид хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?”
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
2018
11.23