Л.Болд: Үндсэн хуулиа уландаа гишгэсэн бодлого чинь хэвээрээ байгаа юу?
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд төсвийг боловсруулахдаа Үндсэн хууль, Үндсэн чиглэлээ баримталсан эсэхийг Сангийн сайдаас асуусан юм.
УИХ-ын Л.Болд асуулт асуулаа
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуулийн мөрийн хөтөлбөр яриад байна. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэлэлцэх үед намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү? үгүй юу? гэдгийг ярьсан. Энэ танхимд манай намынхан мөрийн хөтөлбөрийг чинь уншиж өгөөд, тэмцсээр тэмцсээр тэгээд сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн 70 хувийг хэрэгжүүлэхгүй ээ гэж асуудлыг шийдсэн. Одоо бид ирэх жилийн төсөв хэлэлцэж байна. Төсөвт тавигдаж байгаа шаардлага, хэрэгжүүлэх бодлого гэдэг бол
Үндсэн хуулийн 25.1.7-д заасан дагуу бодлогыг хэлнэ. Үндсэн хуулиа харж, хэрэгжүүлж, дагуу үйл ажиллагаа явуулдаг ийм тогтолцоо байсан бол олон зүйлийг засах боломжтой болсон. Сангийн сайдаас асуумаар байна. Үндсэн хуулийн дагуу бид Үндсэн чиглэлээ баталсан. Энэ үндсэн чиглэлийг баримталж төсвөө боловсруулсан уу? тэнд байгаа зорилтуудыг төсөвт суулгасан уу? эсвэл дандаа хувийн лобби, тодорхой компани, бүлэглэлийн эрх ашгийн тусгаж, зүгээр нэг хөрөнгө оруулалтын жагсаалт болгож хийсэн үү? тодорхой хариулт авмаар байна.
Тэгэхээр Үндсэн хуулиа уландаа гишгэсэн бодлого чинь хэвээрээ байгаа юу? хэрэв мөрдөж байгаа бол Үндсэн чиглэлээс нь тодруулж асууна.