2018.10.04

А.Ундраа: Энэ оны төсөв Монгол улсын Урт хугацааны хөгжлийн зорилттойгоо хэр зэрэг уялдсан

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар 2019 оны нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр А.Ундраа гишүүн "Урт хугацааны хөгжлийн бодлого гаргах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Монгол улсын хувьд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа барьдаг. НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамгийн түрүүнд хуульчлан баталсан улсуудын нэг. Тэгэхээр энэ урт хугацааны хөгжлийн зорилттойгоо хэр зэрэг уялдсан гэж Та үзэж байна вэ? НҮБ-ээс "төсвөө үр ашигтай зарцуулах талаар сайн хийж чадахгүй байна" гэсэн зөвлөмж өгсөн" гээд Мөн Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн төсөв Б.Батзориг сайд таны төсөвт сууж чадсан уу? гэдгийг асуулаа. 

Түүний асуултад Б.Батзориг сайд "Баяжуулсан хүнсний тухай хууль хэрэгжих төсөв суугаагүй байгаа" хэмээн хариуллаа.

А.Ундраа "яагаад төсвийг суулгаж өгөөгүй тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж өгнө үү?"