2011.12.06
Ө.Энхтүвшин: Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт хэлэлцэж батална
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа
МАН-ын бүлэг өчигдөр хуралдав. Энэ удаагийн хурлаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим асуудлын талаар бүлгийн гишүүд хэлэлцжээ. Энэ долоо хоногт шахуу ажиллан байна.
Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
-МАН-ын зүгээс пропорционалиар сонгох 28 гишүүнийг шууд парламентад оруулахаар тогтсон гэх яриа гарсан. Яг ямар учиртай юм бэ?
-Шилжилт хийх нь зүйтэй гэсэн АН-ын санал бий. Энэ саналыг МАН нэлээд эрт дэмжсэн. Гэхдээ шилжилтийг яаж хийх вэ гэдэг дээр ойлголтын зөрүү гарсан. Тодруулбал, 76 хүний нэрсийн жагсаалтаар улсын хэмжээнд нам тодорхой саналыг авна. Тэр саналынхаа хэмжээгээр 28 суудлыг хуваарилах заалттай. 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг асуудал гарч ирсэн. Түүнээс гадна 28 хүнээ оруулбал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирнэ.АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэлэгдсэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн.
Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээсээ шилжүүлэх нь учир дутагдалтай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт ороогүй юм бол 28 хүний нэрсийн жагсаалт оруулах нь утгагүй. Тиймээс шилжилтийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя. Энэ дагуу АН-ын бүлэгтэй яриа хэлэлцээр хийх үүргийг МАН-ын бүлгээс надад өгөөд байгаа.-Нэр дэвшиж байгаа тохиолдолд сонгогчид нам болон хүнийг зэрэг дугуйлах юм уу, тусад нь дугуйлах юм уу. Тухайн нэг иргэнд хэдэн саналын хуудас очих вэ?
-Угаасаа 76 нэрс бүхий жагсаалтыг тухайн нам Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Жагсаалтад тойрогт өрсөлдөх 48 хүн ч бий, намаас орох 28 хүн ч байна. Тухайн сонгогчид саналын хоёр хуудас очно. 76 хүний нэртэй саналын хуудас дээр сонгогчид зөвхөн намыг дугуйлна. Энэ намаас нэр дэвшиж буй 76 хүн нь арай илүү юм байна гаж үзсэн намаа л сонгоно гэсэн үг. Нөгөө цаасан дээр нь тухайн тойрогт өрсөлдөж буй хүнийхээ нэрийг дугуйлах юм.-Мандатын тооны өөрчлөлт шийдэгдсэн үү. Нийслэлийнх нь нэмэгдэнэ гэж байсан?
-Улаанбаатарт мандатын тоог нэмэхэд анхаарч байгаа. Нийслэлийг 14 мандаттай болгосон. УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдангуут Сонгуулийн ерөнхий хорооноос мандатыг хуваарилах асуудлаар УИХ-д тогтоолын төсөл оруулж ирнэ, Тэр үед нь мандатыг хэрхэхийг хэлэлцэж шийдвэрлэнэ,-Энэ хууль батлагдаад Үндсэн хуулийн Цэц дээр очоод унавал яах вэ?
-Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн Цэц дээр унах нь бидэнд хамаагүй. Бид хуулиа л баталж гаргах ёстой. Цэц дээр маргаан үүсэх, үүсэхгүй, яаж шийдэх нь Үндсэн хуулийн Цэцийн ажил.-Намуудын босго оноог хэдэн хувиар тогтоосон бэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд долоон хувь гэж заасан. Бид ажлын хэсгийн хэмжээнд ярьсаар байгаад тав болгон бууруулахаар шийдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн ажлын хэсгийн шийдвэр. Энэ асуудал Байнгын хороо, чуулганы хуралдаанаар орж байж шийдэгдэнэ.-Парламентад суудалгүй намууд сонгуулийн хуулийн төсөлд саналаа өгсөн. Үүнийг хэр анхаарсан бэ?
-УИХ-д суудалгүй намууд олон санал өгсөн. Санал болгоныг ажлын хэсэг дээр нарийвчлан ярилцсан. Олон ч санал хуульд тусч байгаа. Зарчмын гэж хэлж болох хэд хэдэн санал байсныг бид оруулах боломжгүй гэж үзсэн. Тодруулбал, 76 мандаттай нэг тойрог болгох нь зарчмын том асуудал. Нөгөөтэйгүүр сонгуулийн тусгай шүүх байгуулах зэрэг нь хүлээж авах боломжгүй саналууд байсан.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.