Су.Батболд: Улсын дээд шүүх хууль зөрчлөө
2011.06.28

Су.Батболд: Улсын дээд шүүх хууль зөрчлөө

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболдтой ярилцлаа

-Та бүлгийн шинэ дэд даргаар сонгогдоод тав хонож байгаа. Таны эрхлэх ажлын үүргийг сонирхож болох уу?

-Бүлгийн даргаа эзгүйд орлож ажиллана, гишүүдийн сахилга, ёс зүйн асуудлыг голчлон хариуцна, бүлгийн гишүүдийн эрх ашгийг хамгаална гэсэн иймэрхүү ажлыг л хариуцаж ажилладаг юм.

-Таныг МАН-ын генсек бүлгийн дэд даргад санал болгосон гэлүү?


-Үгүй. Намын дарга санал болгосон гурван хүний нэг нь би. Бүлгийн даргад Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин болон миний нэрийг дэвшүүлсэн. Би өөрөө нэрээ татсан юм. Харин бүлгийн дэд даргад Э.Мөнх-Очир гишүүнтэй өрсөлдөхөд гишүүдийн олонх нь саналаа өгч намайг дэмжсэн.

-Бүлгийн өмнөх дарга нар Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөлд шинэ удирдлагууд оролцож асуудлыг хурдан шийддэг гээд ажлаа өгсөн. Одоо тэгээд ахиц гарч байгаа юм уу?

-Би зөвшилцлийн ажлын хэсэгт ороогүй. Сонгуулийн хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан гишүүдийг өөрсдийнхөө байр суурийг хамгаалах гээд зүтгээд байж магадгүй гээд зөвшилцлийн ажлын хэсэгт оруулаагүй. Ер нь бүлгийн удирдлагыг өөрчилснөөр зөвшилцөлд тодорхой ахиц гарна гэж найдаж байгаа. Удирдах зөвлөл, намын бүлгээс өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

-Танай намын удирдлагууд байр сууринаасаа ухарч болохгүй, уян хатан хандах боломжгүй шүү гэсэн чиглэл, үүрэг өгөөд байгаа гэсэн. Тиймээс тохиролцоонд хүрч чадахгүй л байгаа бололтой?

-Уян болгох эсэх нь нөгөө талаас хамаарна л даа.

-АН-ынхан бид үгүй гээд буруу хараад суучихгүй, харьцангуй буулт хийж, тодорхой санал болгож байгаа гэсэн шүү дээ?

-Хоёр тал ийм ийм саналтай байна гэдгээ хэлсний дараа бүлэг дээр танилцуулах байх. Манай  намын гишүүд зөвхөн Монгол оронд тохирох, сонгогч иргэдэд ойлгомжтой хувилбарыг л дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа.

-Та намынхнаасаа хамгийн түрүүнд 24:52 гэсэн хувилбар илүү тохиромжтой гэж тайлбарлах болсон. Тэгэхээр намын удирдлагууд тань таны саналыг хүлээж авч дэмжсэн гэж ойлгож болох уу?

-Хоёр нам холимог хувилбар гэж тогтсон. Тэгээд хэд нь мажоритар, хэд нь пропорциональ байх уу гэж яригдаж эхэлсэн. Би энэ талаар судалгаа хийж, хэд хэдэн үндэслэлээр 24:52 нь илүү тохиромжтой гэсэн санал дэвшүүлсэн юм. Үүнийгээ ч Удирдах зөвлөлд  танилцуулсан. Тэгээд бүлгээр" хэлэлцээд шийдвэр гаргахдаа тусгаж авсан ч байж мэднэ л дээ. Пропорциональ нь гайхамшигтай сайхан, мажоритар нь хамгийн муу тогтолцоо гэж туйлширч болохгүй ээ. Аливаа тогтолцоо давуу болон сул талтай. Сонгогч хэнийг сонгох вэ, хэнээр төрд төлөөлөгчөө болгох вэ, ямар асуудлаа шийдвэрлүүлэх вэ гэдгээ мэддэг байх нь чухал. Пропорциональ давамгайлах юм бол сонгогчдын хэнийг сонгох вэ гэсэн эрх намд шилжинэ. Улс төрийн намууд төлөвшөөгүй байгаа энэ үед сонгогчдын энэ нандин эрхийг булааж намд шилжүүлэх нь зохистой зүйл биш. Судлаачид нэг тогтолцооноос өөр шинэ тогтолцоонд шууд шилжих нь сонгогчдод ойлгомжгүй байдал бий болгодог. Тиймээс 20 жилийн хугацаанд хэрэглэж ирсэн тогтолцоогоо давамгай байлгаад үр дүнтэй бол зугуухан шилжих нь  дээр гэсэн зөвлөмж өгдөг. Ийм л үндэслэлээр МАН-ын зүгээс  мажоритар нь давамгайлсан байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Та хамтарсан Засгийн газарбайгуулахын өмнө ийм, иймасуудлыг шийднэ гэж тохиролцох зөвшилцлийн ажлынхэсэгт орж ажилласан, тиймээ?

-Тиймээ. 2008 онд зөвшилцлийн ажлын хэсэгт орж ажиллаад гарын үсэг зурж байсан.

-Түүн дээр үндэслэн хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ байгуулсан. Тэр үед МАН-ын зүгээс сонгуулийн шинэчлэл хийнэ гэж тусгаж баталгаажуулсан. Гэтэл одоо гэрээгээ зөрчиж, 26 ,тойргийгуламжижигрүүлж 52 болгох гэж байна. Нэг аймаг хоёр тойрог болох нь байна. шүү дээ. Энэ шинэчлэл үү, ухралт уу?

-Тоо бол нааш, цаашаа хөдөлж болно л доо. Гэхдээ сонгууль ойртсон үед тойрог шинээр хуваарилах нь хүндрэлтэй гээд 24:52 илүү боломжийн гэж үзсэн хэрэг.

-Харин ч тойргийг жижигрүүлэх тусам баян хүмүүс мөнгөцацаад гараад ирэх боломжнэмэгдэнэ. Нөгөө мөнгөнийхүчин зүйлийг багасгая гэжуриалаад, амлаад байсан ньмолиго байжээ дээ?

-Пропорциональ давамгайлснаар мөнгөний хүчин зүйлийг таслан зогсооно гэвэл бас л эндүүрэл болно. Улс төрийн намууд төлөвшиж, улстөрчдийг ёс зүйгээ захидаг болгож байж л байдал өөрчлөгдөнө. Түүнээс тойрог том, жижигтээ биш шүү дээ.

-Пропорциональ тогтолцоог нэвтрүүлэх нь нийгмийн дэвшил, хүлээлт, шинэчлэл юм гэж анх танай намаас санаачилга өрнүүлж байсан. Ерөнхий сайд асан С.Баяр таван төгөлдөршлийнхөө нэг гэж зарлаж, Д.Лүндээжанцан гишүүн 100 хувь пропорциональ дээр үндэслэн хуулийн төсөл боловсруулж өргөн бариад л. Гэтэл яагаад одоо энэ байр сууринаасаа булзаж бултаад байгаа юм бол оо?

-Бултаад байгаа зүйл байхгүй ш дээ (инээв) Пропорционалийн элементийг сонгуулийн тогтолцоондоо оруулна гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Түүнээс 100 хувь пропорциональ болгоно гэж намын зүгээс амлаагүй.

-Та Д.Лүндээжанцан гишүүний ахалсан ажлын хэсэгт орж ажиллан 100 хувь пропорционалиар, Монгол Улсыгнэг тойрог болгох тухай хуулийн төслийг боловсруулаад өргөн барьсан шүү дээ?

-Ажлын хэсэгт орж ажиллаж байсан.

-Ерөнхийлөгч асан Н.ЭнхбаярМАХН байгуулаад сонгуульдоролцох учир хаалт хийх гэжл МАН-аас   мажоритар давамгайлсан хувилбарыг зүтгүүлээд байгаа гэсэн яриагарах болжээ. Ер нь пропорционалийгдавамгай болгоодбосго хэт өндөр тогтоохгүйбол жижиг намуудад парламентад төлөөлөлтэй болгохболомжийг олгох талтай?

-Ер нь ажлын хэсэг дээр хуулиар тогтоосон босгыг давж чадсан, иргэд сонгогчдын саналыг авсан жижиг намууд парламентад орж ирэх бололцоог олгох нь зүйтэй гэж ярилцсан. Гудамжинд тэмцэж байснаас  төрийнхөө ордонд нүүр нүүрээ харж суугаад асуудлаа шийдэх нь дээр л дээ. Үүнтэй манай нам санал нэг байгаа. Пропорцианаль хэлбэрийг түлхүү оруулах нь олон намын төлөөлөл парламентад сонгогдож эвслийн Засгийн газар байгуулагдах магадлал өндөр болдог.

-Улс төрийн намуудын тухайхуулийн 15.6 дүгээр заалтхууль зөрчиж үү, үгүй юугэсэн маргааныг Цэцээр хэлэлцэхэд та УИХ-ыг төлөөлөн очсон байсан. Энэ шийдвэрийг эрх баригч намынзахиалгаар гаргасан гэсэншүүмжлэл ч тасраагүй?

-Үндсэн хуулийн Цэц тов тодорхой шийдвэр гаргасан. Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дүгээр заалт хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Тэгэхээр тухайн намын хэрэглэж байсан нэрийг өөр улс төрийн хүчин авч ашиглаж  болохгүй гээд тодорхой заасан байдаг. Гэтэл Улсын дээд шүүх энэ заалтыг зөрчиж манай намын брэнд болсон Монгол ардын хувьсгалт нам\МАХН\ гэсэн нэрийг шинэ улс төрийн хүчинд өгч бүртгэсэн ньбайж боломгүй үйлдэл.

-Улсын дээд шүүх хууль зөрчсөн гэж үү?

-Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 Дүгээр заалтыг улайм цайм зөрчлөө шүү дээ.

-МАН-ын зүгээс гомдол гаргах уу. Эсвэл МАХН гэсэннэртэй улс төрийн 18 дэх хүчин гэж хүлээж авч байна уу?

-МАХН нь манай намын хэрэглэж байсан нэр  учраас ямар нэг байдлаар хуулийн дагуу асуудал тавина. Улсын дээд шүүхэд хандана.

-Тийм хууль эрх зүйн зохицуулалт бий юу?

-Ерөнхий шүүгчид энэ гаргасан шийдвэрээ эргэж харна уу гэсэн хүсэлт хүргүүлж болно. Тэгээд эргэн авч үзэх нь нээлттэй.

-МАХН гэсэн нэрийгавсан юмчинь хуучин лого, далбаа,байраа ч авч болно биз дээ?

-Улсын дээд шүүхийн шийдвэрт зөвхөн нэрийг нь ашиглаж болно гэж тусгасан байсан. Бусад лого, далбаа, намын байр нь МАН-ын мэдлийнх гэж тодотгосон учир булаацалдахгүй байлгүй дээ.

-Танай намынхан тэр дундааудирдах албаныхан нь МАХНгэсэн нэрээр бүртгэснийгсонсоод "шоконд" орсон гэлүү?

-Яалаа гэж дээ. Харин МАХН гэсэн нэрээр бүртгэснийг сонсоод миний хувьд гайхаж, эргэлзээ төрсөн.

-Хөндлөнгийн нөлөө байсан гэх гээд байна уу?

-Мэдэхгүй ээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.