Ж.Сүхбаатар:Ийм реакц гарна гэж бодсонгүй
2011.11.15

Ж.Сүхбаатар:Ийм реакц гарна гэж бодсонгүй


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар
Сүүлийн үедхэвлэлийнхнээс "харшилтай"болоо юу гэмээр ажиглагдахболсон УИХ-ын гишүүнЖ.Сүхбаатартай цөөнхором ярилцлаа. Тэрбээрхамгийн сүүлд гэхэд л УИХ-ын сонгуулийн хуулийнэцсийн хэлэлцүүлгийнүеэр Төрийн байгуулалтынбайнгын хорооны даргынхувьд "Хэвлэл мэдээллийнбайгууллага нэр дэвшигчийггүтгэвэл хөдөлмөрийнхөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлсэнтэйтэнцэх хэмжээний торгуультөлнө" гэх заалтыг уншиндэмжүүлж, алх цохисныхоо төлөө “хэвлэлийн дайсан” гэгдээд буй.
Сонгуулийн үедхэвлэл мэдээллийнбайгууллагад ногдуулахторгуулийн хэмжээг хэт өндөр тогтоосон гэхшүүмжлэл сүүлийн үедгазар авах боллоо. Үүнтэйхолбоотойгоор Та ч нэлээд"дайруулж" байх шиг.
 

-Хэвлэл  мэдээллийн  байгууллага сонгуулийн  үйл явцад гол оролцогч болдог. Ингэхдээ сонирхлын зөрчилтэй тулгарах нь бий. Өөрөөр хэлбэл,сонгуульд нэр дэвшиж байгаа улстөрийн нам, нэр дэвшигчдээс  мөнгө  авч төлбөртэй, төлбөргүй мэдээллийг нийтэлж, нэвтрүүлдэг шүү дээ.Тэгээд ч сүүлийн үед  хэвлэл  мэдээллийн байгууллагын өмчлөгч, үүсгэн байгуулагч, эзэд нь улстөртэй хэт ойрхон болж байна. Эндээс л зөрчил үүсэж байгаа юм. Харин мэдээлэл бол иргэнд олгож буй хүчирхэг зэвсэг. Үнэн зөв мэдээлэл бодитой сонголт хийхэд тусалдаг. Нөгөө талаас гажуудсан мэдээллийн хохирогч нь Монголын ард түмэн болдог. Сонгуулийн үеийн онцлог нь тодорхой хугацаанд улстөрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч, ард түмний төлөөллийг сонгоход оршдог. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн байгууллагын өгч буй мэдээлэл бодитой байхыг шаардах шаардлага нь улстөрчид бус сонгогчдоос гарч байгаа юм.

Сонгуулийн хуулиар бол наанадаж сая 700 мянган хүний эрх ашиг хөндөгдөнө.

Мэдээж энэ шаардлага ганц хэвлэл мэдээллийн байгууллагад тавигдахгүй л дээ. Тиймээс ч энэхүү тодорхой нөхцөлд хэвлэл мэдээллийн байгууллагын үнэн зөв мэдээлэл өгөх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх үүднээс энэхүү заалтыг оруулсан. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч хардах эрхээ эдэлж байна гээд сонгуулийн үйл явцад нөлөөлөхүйц гүтгэлгийн чанартай мэдээлэл цацахыг л хязгаарлаж байгаа юм. Үүнийг улстөрчид хэвлэл мэдээллийнхний амыг барих нь гэж зарим хүн яриад байгаа юм. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн байгууллага худлаа мэдээлэл түгээвэл л хариуцлага тооцохоор тусгасан шүү дээ. Гэм буруутай хүн л гэм буруугаа хүлээдэг. Дээр дурдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35-70 дахин нэмэгдүүлэх асуудал өмнөх төсөлд 5-10 сая төгрөг гэсэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байсан. Магадгүй саналын томъёоллыг тодруулж өгөөгүй байж болох  юм.Тэгээд ч энэ саналыг оруулсан үндсэн санаачлагч нь би биш. Нэлээд олон сар нээлттэй байсан асуудлыг байнгын хорооны хурал дээр уншсанаас хойш л хэвлэл мэдээллийн байгууллагууд цочих шиг болсон. Ийм реакц гарна гэж бодсонгүй.

-Тэрхүү саналын томъёоллыг эргэж харахболомжтой юу?
 

-Хэвлэл мэдээллийн  байгууллага өөрийн  бэлтгэсэн   мэдээ  мэдээлэлдээ хариуцлага хүлээдэг, нөгөө талд худлаа мэдээлэл бэлтгэсэн  улстөрийн  нам, нэр дэвшигч  хариуцлага хүлээдэг байдлаар оруулж болох юм. Үүнийг ажлын хэсэгт оруулаад  дэмжчихвэл ингээд тодотгочихно. Хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой хоёр, гуравхан хариуцлагын заалт бий. Энэ асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагын зарим төлөөлөлтэй уулзсан. Асуудлыг ойлголцоод шийдэж болох байх. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагатай энэ мэт олон асуудал үүсэж байна. Тиймээс цаашид хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай албан ёсоор ярилцаж, нэгдсэн ойлголцолд хүрдэг механизмд шилжих хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.