ОРОЛЦОГЧ: 33

Бетон зуурмагийн компаниуд барилга угсгалтын компаниас бартераар авсан орон сууцаа эргүүлээд элс хайрга олборлогчдод бартераар олгодог. Элс, хайрга, дайрга олборлогч компаниудын 92 хувь нь 75-96 хувийн гүйцэтгэлтэй нөхөн сэргээлт хийсэн.Улаанбаатар орчмын 180 км радиус дотор олборлолт хийхэд хамгийн ойр бөгөөд боломжтой нь Гишүүний ам буюу Биокомбинат, Шувуун фабрикийн ойр орчим дахь туул голын сав газар...

Гэтэл өнөөдөр хөдөлж байгаа кран байна уу. Бараг нэг ч байхгүй гэж хэлж болохоор байна. Нийслэлийн захиргааны зүгээс компаниудтайгаа үнэхээр сайн хамтарч, уялдаж дэмжиж байгаа учраас бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна.Ард иргэдээ тохь тухтай, амьдрах орчноор хангах, орон сууцны моргейжийг дэмжих нь үе үеийн Засгийн газрын зорилго. Тийм ч учраас урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгоод, үлдсэн 20 хувьд батлан даалтын сан байг...

Ялангуяа барилгын материал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрийн хашаан дотор хураалттай хэвтэж байгаа нь үнэхээр харамсалтай.Төр сонор соргог байдлаа дээшлүүлж, импортын цементүүдийг оруулахгүй байх тал дээр анхаарахгүй бол Хөтлийн цемент шохойн үйлдвэрийн цемент хэнд ч хэрэггүй болно. ...

Бетон үйлдвэрлэгчдийн жараад хувь нь гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд байна.Манай салбар хавар дөрөвдүгээр сараас өвөл арваннэгдүгээр сарын дунд хүртэл идэвхтэй ажилладаг. Машин дугаарын хязгаарлалтанд орж байгаа нэг өдөрт бид ажлаа алдахгүйн тулд Солонгос, Хятадуудыг машиныг түрээслэх хэрэг гардаг. ...

Хүн амаа орон сууцжуулах талаар хэрэгжүүлж буй асуудлыг нийтэд нь үгүйсгэж байгаа хэрэг биш , өөрийн орны зах зээлийн багтаамж, эдийн засгийн чадавхдаа тулгуурлан эрэлт, хэрэгцээгээ судалж барилгын үйлдвэрлэлээ зөв бодлогоор удирдаж оновчтой шийдэлд хүрээсэй гэсэн санаа юм.Манай барилгын үндэсний компаниуд өөрийн хүч боломжоороо арай гэж нэг барилга аваад барилаа гэхэд санхүүжилт нь хүрдэггүй өөрт нь ашиг байдаггүй....

Хямд төсөр байлгах, материал хэмнэх, хялбар энгийн хийх нэрийн доор архитектурын уран бүтээлийн сүр сүлд, нас сүүдрийг доройтуулан урлагийн шинж чанарыг нь урвуулж, нийгмийн үзэл сурталын дайчин зэвсэг байх үүргээс нь үндсэнд нь чөлөөлдөг буруу зуршилд зарчмын дүгнэлт хийх цаг болжээ.Барилга архитектур корпорацийг 2008 онд хувьчилсан. Төрийн өмчит байгууллага байхдаа ямар байсан яг тэр бүтэц үйл ажиллагаагаа хадгалж, ажилтнууд...

Бид ч бас Улаанбаатар хотын тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд нийслэлээ нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ олон тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй юм шиг надад санагдсан....

Хямралын үед хэрэглэгчдийг аль болох худалдан авах чадвараар нь дэмжих, чадварыг нь сулруулахгүй байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж, бууруулахгүй эрэлхийлэх чиглэлийн бодлогыг явуулах учиртай.Жишээ нь өнгөрсөн онд цементийн үйлдвэрийг маш хүчтэй дэмжиж, бараг монголын хэрэгцээг хангахуйц түвшинд хүргэсэн атал цемент нь өмнөд хөршийнхтэй өрсөлдөж чадахгүй, түүнийг нь төр засгийн зүгээс тодорхой бодлогоор дэмжиж чадахгүй...

Монгол улсад 1926 онд шинэ үеийн Барилгын байгууллага, мөн Архитектурын зураг төслийн байгууллага үүсч байгуулагдсан. Архитектурын мэргэжлийн үйлчилгээг, түүнтэй холбоотой бусад харилцааг дан ганц Барилгын тухай, эсхүл Хот байгуулалтын тухай хууль тогтоомжоор зохицуулах нь учир дутагдалтай байна. Улсын хэмжээнд янз бүрийн хэв загвартай архитектурын бүтээл гэж хэлэхээргүй олон тооны хөшөө, дурсгал, суваргыг төлөвлөлтгүй барьсан...

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хоёр танхимтай болгох замаар хөдөөгийн иргэдийн эрх мэдлийг нийслэлийнхтэй харьцангуй ойр түвшинд хүргэх хэрэгтэй.Монголчууд уул уурхайгаа тойрч олон цөөвөр шиг орилж чарлаж хардаж сэрдсээр хайран цагаа гарздах шиг.Улаанбаатар маань том хот хөгжүүлэхэд тийм ч тохиромжтой газар биш. ...

2020 оны ерөнхий төлөвлөгөөний үндсэн концепци нь Улаанбаатар хотыг баруун тал руу буюу Баянголын ам, Тахилтын ам тал руугаа тэлж хотын төвөөр нягтруулж хөгжүүлэх байсан. Миний бодлоор шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа Төв аймгийг хот болгон хөгжүүлэх боломжтой. Ургах наран хорооллын хувьд ерөөсөө техникийн шийдэл нь буруудсан. Цэвэрлэх байгууламж тавих ёстой байтал тавилгүй, Мөнгөтэй холбоотой хууль маш амархан гардаг...

Энэ онд 27435 айлын орон сууц зах зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас гадна 2014 онд борлуулагдаагүй 7000 айлын орон сууц нэмэгдэж орж ирсэн Монгол Улсын хэмжээнд нийт амын хэдэн хувь нь худалдан авах чадвараар баталгаажсан эрэлттэй, хэдэн онд эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцэж ирэх бодит судалгаа байдаггүйгээс үүдэн Үл хөдлөх хөрөнгийн салбарын урт хугацааны бодлого төлөвлөлт өнөөдрийг хүртэл байхгүй байна. ...

Одоогоор БХБЯ, ХЗЯ, СЯ, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанкнаас бүрдсэн ажлын хэсэг урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулах, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах байрны талбайн 80 м/кв-ын хязгаарыг цуцлах талаар судалж байгаа аж. 8 хувийн зээлийг тэтгэврийн сантай холбоно гэдэг нь тухайн хүн тэтгэврийн нэрийн дансанд байгаа хуримтлалаа барьцаалаад орон сууц авах боломжтой болно гэсэн үг. Хэрвээ 30 хувийг бууруулж 10 болго...

Үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнГадны банкуудад салбараа нээх эрхийг нь өгчих хэрэгтэйДаацын элемент үйлдвэрлэдэг компаниудад тусгай зөвшөөрөл зайлшгүй байх хэрэгтэй...

Макро эдийн засаг нийгмийн хэмжээнд сайжирах буюу дундаж давхаргынхан орлогын найдвартай эх үүсвэртэй болсноор сайжирна. Ингэснээр борлуулалт ихсэнэ. Түүнээс биш нэг удаагийн вакцинжуулалт шиг дан ганц ипотекийн зээлээр барилгын зах зээлийг өөд нь татах боломжгүй....

Гэтэл тоосго нь 300 төгрөгийн үнэтэй. Ингээд ширхэгээр нь оруулахад ногдуулсан татвар нь ч бага гарснаар худалдаачид тухайн бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчийнхээс бага үнээр зарах нөхцөл бүрддэг. Бид энэ талаар “Материал үйлдвэрлэгчдийн холбоо”, “Барилга хот байгуулалтын яам”-нд санал хүсэлтээ гаргаж байсан....

8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийн хүрээнд манай байгууллагын гол үүрэг бол банкуудын шинээр олгож буй 8%-ийн орон сууцны зээл болон өмнө нь олгосон байсан өндөр хүүтэй зээлийг 8% руу шилжүүлсний дараа эдгээр зээлийн хөрөнгийг үнэт цаас болгон хөрөнгийн зах зээлд гаргадаг. Одоогийнхоос илүү зөөлөн зээлийн бодлого хэрэгжүүлж болох эсэх нь судалгааны түвшинд яваа болохоор тодорхой зүйл ярихад эрт байна. ...

Улаанбаатрыг 4-9 давхар байшингуудтай хот болно гэж би хэзээ ч төсөөлдөггүй. Бидэнд хангалттай газар, орон зай байгаа. 700 метр квадрат газар дээрээ 100 метр квадрат байшин барьчихаад, халаалт, бохир, цэвэр ус, цахилгаан бүгдийг шийдчэхвэл үнэ цэнэ тэнд л бий болно гэдэгт би итгэдэг....

Өөр нэг нь барилгын компани аль нэг айлын газрыг тойруулж ухчихаад “Чи хурдан газраа чөлөөлж өгөхгүй бол газар чинь барилгын суурьт орох гээд байна” гэх шаардлагуудыг тавьдаг. Эсвэл согтуу хүмүүсээр зодуулж, дарамтлах тохиолдлууд ч бий. ...

Манай барилгууд агааржуулалт, хөргөлтийн систем тааруу байдгаас хүссэн хэмжээнд түрээслэгдэж чаддаггүйДулааны тооцоог буруу хийснээс болж шинэ барилга хуучин барилгынхаа дулааныг булаадагГэр хорооллыг дахин төлөвлөхдөө эрчим хүч хэмнэх төсөл санал болгосон компанийг дэмжих хэрэгтэй...

Гэхдээ уг төслийг Дэлхийн хөгжингүй орнууд амжилттай хийсэн туршлагууд бий. Жишээ нь АНУ Дэлхийн хоёрдугаар дайны дараа, Англи улс дайнаас өмнө, БНХАУ гэхэд 2008 оны Зуны Олимпод зориулаад дахин төлөвлөлтийг Бээжинд хийсэн бол БНСУ 1988 оны Олимпын хүрээнд хийсэн байна....

Манай зураг төслийн компаниуд ажлын ачаалал бага байх шиг байна. Дууссан ажлынхаа төлбөрийг авч чадахгүй, татвараа төлж дийлдэггүй, бартердаж эхэлсэн. Дахин төлөвлөлтийн ажил олон, ярвигтай бүрдэл хэсэгтэй. Үүний дотроос, уул нь хамгийн чухал нь төлөвлөлт, зураг төслийн ажил юм. Хотын өнгө төрх бол ерөөсөө асуудал биш. Яаж ч өөрчилж болно, хүнээр бол ямар хувцас өмсөх вэ гэдэгтэй ижил....

Дотоодоос цементээ хангаад эхэлвэл цементийн үнэ буурнаХимийн гаралтай барилгын материалаас бусад бүх барилгын материалыг Монголдоо үйлдвэрлэх боломжтой...

Өнгөрсөн 2013 оноос монголын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж техник технологийн асуудлыг шийдэхээр 130 тэрбум төгрөгийг 32 компанид зээлээр өгчихсөн мөртлөө нөгөө гараараа 257 барилгын ажлыг зогсоож царцаасан.Буух эзэнтэй буцах хаягтай дотоодйн үйлдвэрлэгчээс бүтээгдэхүүнээ авах нь олон давуу талтай. Бүсээ чангал гэсэн болохоор чангалаад л төлж байгаа. Гэхдээ манайх гэхэд 33 жил үйл ажиллагаа явуулсан тулдаа тогтворто...

2014 онд гэхэд хувийн хэвшлийн эх үүсвэрээр 1,5 их наяд төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр 1,3 их наяд төгрөг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн.Ер нь аливаа улс үндэстний уруудаж доройтсон шалтгаан нь улс төр, эдийн засгийн буруу, зүй бус институцитай холбоотой байдаг....

2014 онд гарсан осол дээр жишээлбэл захиалагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн ТОСК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХАХНХЯ, “Макс өргөө”, “Тайгам Алтай”, “Номин зэрэглээ”, “Зун шин” зэрэг компаниудад 13 осол гарсан. 2012 онд 420 барилга баригдаж байхад 499 удаа давтамжтай шалгалт хийсэн. 2013 нд 429 аж ахуй нэгж байгууллага барилга барьж байхад 448 удаа, 2014 онд 356 аж ахуй нэгж байгууллага 539 удаа шалгалтыг явуулсан....

Ашигт малтмалын үнэ эргээд өстөл барилгын зах зээлд үүсээд буй үнийн хөөс хагарч бусад салбарыг араасаа чирэхгүй байлгаж, тогтоон барих алхамуудыг хийх нь хамгийн чухал Гэр хорооллыг барилгажуулахдаа санхүүгийн ямар системээр, эрх зүйн ямар механизмаар энэ бүхнийг гүйцэтгэх вэ гэдэг нь чухал. Гэр хорооллыг дахин төлөвлөх ямар их ач холбогдолтой зөв ажил болохыг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодитоор, мэргэжлийн тү...

Хот, суурин газар нь хүний хөгжлийг дэмжих таатай нөхцлийг бүрдүүлж чадах боловсрол, инноваци, улс төр, технологийн дэвшил, нийгмийн үйлчилгээ болон санхүүгийн бүхий л нөхцлийг шийдвэрлэсэн цогц төв юм.Өсөлтийг сааруулах /хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах/ оролдлого амжилтанд хүргэхгүй, харин түүнийг тааламжтай чиглэлд хандуулах /зохицуулах/ бодлогыг хэрэгжүүлэх учиртай....

Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 70.65 болж, өмнөх оноос 0.4 жилээр уртасжээ.Хотын эрх зүйн орчин хөгжлийн өнөөгийн шаардлагаас хол хоцорсон байна. Хотын байгууламж, хот бүрдүүлэгч салбаруудын тухай ойлголтыг улам баяжуулах, ялангуяа дэд бүтцийн талаархи хэвшмэл ойлголт, үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй байна....

Тухайн үед ам.доллар 1640-тэй байхад бүтээгдэхүүний үнэ 5500 байсан бол 2000 руу дөхөж байгаа одоо ч энэ үнээ барьсаар л байна. Мэдээж бидний хувьд зах зээлээ алдахгүйн тулд үнээ барьж байна. Энэ нь ижил төрлийн компаниудын хувьд өнөө, маргаашаа л харсан зүйл болчихоод байгаа....

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зарим газруудыг дахин төлөвлөлтөнд хамруулах гэтэл тухайн газрын эзэд санаандаа орсон мөнгөө хэлчихээд ердөө ч тоодоггүй хүндрэл учруулдаг гэдгийг дахин төлөвлөлтийн компаниуд хэлдэг. Жишээ нь 100 айл байлаа гэхэд 95 нь зөвшөөрсөн бол үлдсэн таван хувь үгүй гэдэг....

Ард иргэд маань хэрэглэгчийн нүдээр асуудалд хандаж байгаа бол байгууллагын хувьд удирдлага, бүтэц, зохион байгуулалт, чанарын шинэ тогтолцоо, менежментийн шинэ аргачлалын талаар арга хэмжээ авах ёстой гэдгийг соргогоор мэдэрч байна.Залуу гэр бүлийн хоолойг багалзуурдаад байгаа урьдчилгаа 30 хувийг бууруулж, 20 хувийг нь төрөөс батлан дааж, 10 хувь болгох боломжтой.Чадах зүйл дээрээ өөрийнхөө зах зээлийг хамгаалж, чадахгүй бол...

Жилдээ гэр хорооллын янданг 14-20 мянгаар багасгах зорилттой ажиллаж байна.Зүгээр нэг барилга барьчихаад дэд бүтцийг нь шийдэж өгөхгүй бол тэр ямар ч хэрэгцээгүй үхмэл хөрөнгө, үргүй хөрөнгө оруулалт болно. Орон нутагт орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ гэдгийг зөвхөн барилга барих, шугам тавихаар хязгаарлаж ойлгож болохгүй. Энэ бол орон нутгийн иргэдийг ажлын байртай болгож, амжиргааг нь дэмжих боломж бүрдэнэ гэсэн үг ...

Учир нь тухайн хүмүүс ямар ч сургалтанд хамрагддаггүй, ажлуулж байгаа аж ахуй нэгж нь хөдөлмөр хамгаалалдаа санхүүжилт байхгүй учраас ямар ч хамгаалалт байхгүйгээр осолд орж байна. Тиймээс энэ рүү чиглэсэн тусгай хөтөлбөрийг Барилга хот байгуулалтын яамтай хамтраад хэлэлцүүлэг хэлбэрээр эхлүүлэх гэж байна....

Импортлогч гарал үүсэл, стандарт нь тодорхой, буух эзэнтэй буцах хаягтай бүтээгдэхүүн оруулж ирж байна уу үгүй гэдгийг л мэдэхэд хангалттай. Харамсалтай нь барилгын асуудал хариуцсан төрийн байгууллагуудад мэргэжлийн бус хүмүүс олон ажилладаг. Ингэж хомроглож болохгүй. Зарим төрлийн материалын үйлдвэрлэлд тусгай зөвшөөрлийг хасч болох ч зайлшгүй тусгай зөвшөөрөл өгөх ёстой төрлүүд бий....

Эксперт Сэтгэгдэл
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Барилга угсралтын тусгай зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтын талаар магистр зэрэг хамгаалж байсан. Судалгааны явцад улс орнуудын хуулийн зохицуулалтанд анзаарч байхад эрх олгох асуудал дээр болон хяналт шалгалтанд ихээхэн анхаардаг. Мөн тухайн барилгын компани тухайн барилгыг барих эдийн засгийн боломжыг хүртэл харгалзан үздэг. Энэ талаараа үзвэл Монгол улс авч хэрэгжүүлэх зүйлс их байна. Барилга одоогийн нөхцөл бол бизнесийн хуулиар биш улстөрийн шийдвэрээр түлхэгдэж байгаа учир зарим аж ахуй нэгжийг эрсдэлд оруулж байгаа талтай

2016.05.09
Энхтүвшин.Д "Номин констракшн" ХХК гүйцэтгэх захирал

Барилгын салбарт тулгамдаж буй асуудал 1рт: Манай улс барилга, орон сууцаа хөгжүүлэхдээ гол нь хот төлөвлөлттэй зөв хослуулах хэрэтэй. Дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Энд тэнд нэг хоёр барилга барьсаар байгаад Улаанбаатар маань хот биш боллоо. Дэд бүтэц нь түрүүлж хөгжихгүй болохоор хот бөөгнөрөл болж байна. Дэд бүтцээ хөгжүүлчихвэл заавал өндөр барилга, орон сууц хэрэггүй. Энэ жил барилгын салбарт үзүүлсэн төрийн дэмжлэг зарим нь нүдээ олсон байсныг хэлэх хэрэгтэй. Барилгын материал үйлдвэрлэлд авсан арга хэмжээ нь зөв байсан. 2рт: Түүнээс гадна ажиллах хүчний асуудал хэцүү байгаа. Монгол хүмүүсээ ажлаар хангах нь зөв боловч энэ их бүтээн байгуулалтад ажиллах хүч маань хүрэлцэхгүй байхад заавал гадны ажилчдын квот тогтоож байгаа нь учир дутагдалтай байна. Хөдөлмөрийн биржээр ажилчин авья гэхэд олддоггүй. Тэгсэн мөртлөө гадны иргэдийг ажиллуулья гэхээр квот нь саад болдог. Энэ асуудалд уян хатан хандаасай гэж хүсмээр байна. Нийт ажилчдын 20 хувь нь гадаад байж болно гэсэн квот байгаа. Манайд 400 хүнээр хийлгэх ажил байлаа гэхэд дөнгөж дөч, тавин ажилчин хаанаа ч хүрдэггүй. Ажиллах хүч хомсдолтой үед гаднаас ажилчид авмаар байгаа юм.

2013.10.12
Бадрал Хөвсгөл аймгийн Барилгачдын холбооны дарга

Санхүүжилтийн дүрмэнд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй байна. Хөдөө орон нутагт ажил явуулахад орон нутгаасаа авчихдаг байсан чинь энэ жилээс сангийн яамнаас авдаг болсон нь чирэгдэл учруулж, барилга зогсоход хүргэж байна. Гүйцэтгэл явагдаад сар болж байж мөнгөө авч байна. Тэр хугацаанд ажил зогсох маягтай байгаа. Олон шат дамжлага, олон цаас дамждаг болсныг цэгцлэх хэрэгтэй. Хуучин тухайн аймгийнх нь хөрөнгө оруулалтын сан руу хоёр хоногийн дотор шууд шилжчихдэг байсан нь амар байсан. Манайх одоо гурван барилгатай байгаа. Санхүүжилтын журмыг өөрчлөх чухал ажил байна.

2013.10.12
Даваажав Хишигхангай ХХК, Захирал

Тулгамдаж буй асуудал нь 1рт: Барилгын компаниудыг үндэсний ажилчидтай болгомоор байна. Ийм компанийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Хөшүүрэг байх хэрэгтэй. 2рт: Мэргэжлийн хяналт хэрэгтэй байна. Тусалдаг, зөвлөдөг, чанар, аюулгүй ажиллагааны хяналт нь хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулаад аюулгүй ажиллагааны хяналтын байгууллагын улсын байцаагчтай холбомоор байна. Дүүрэг, аймгийн хяналтынхан ямар ч хариуцлага алга. Салбарын удирдлагад ч мөн адил байдалтай харагддаг. 3рт: Барилгын ажилтаны ҮЭ-ийн холбоо ямар үүрэг, рольгүй, тендерээр хөөцөлдөөд, ажил зохиохгүй байна. Барилгын салбарт ҮЭ-ийн хороо хэсэг байхгүй. Ажиллагсадын эрх ашиг хөсөр хаягдсан байтал мэргэжлийн холбоод, ТББ, төрийн байгууллагууд ерөөсөө ярьдаггүй. 4рт: БХБЯ, харьяа агентлагууд ямар ч бодлогогүй ажиллаж байна. Барилгын үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд аж ахуй нэгж компаниудын бүтэц зохион байгуулалтыг зөв болгох хэрэгтэй. Бодлогогүй байгаа учраас үйлдвэрлэл чанаргүй явагдаж байна. Тухайлбал бетон, арматур бодлогоор зангидах ёстой. Хяналттай байх нь чухал. Чанар баталгаажилт хангалтгүй. Бодлого сул байгаа нь хүний нөөцийн чадвартай холбоотой. Нэг сайд сонгогдоод мэргэжилтэй хүнийг хэлмэгдүүлдэг. улс төрийн албан тушаалтан гэсэн нэр томьёо маш буруу. энэ байдлыг энэ салбараас халмаар байна.

2013.10.12
С.Чинбат Гурван хажинга трейд ХХК-ийн захирал

Барилгад гүйцэтгэгч компаниудын эрх ашгийг хамгаалсан газар байдаггүй. Хуулийн өмнө шүүхэд хандах, хариуцагч нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр оролцох эрхгүй болсон. Ямар нэгэн байдлаар энэ гурван шалтгаанаар шүүхэд дуудагдаж байсан бол тендерт оролцох боломжгүй. Ерөөсөө тендерүүдэд орохын тулд шүүхээс тодорхойлолт авч байгаа юм. Хариуцагч, нэхэмжлэгч байж болохгүй гэсэн үндэслэлээр хасчихаад байна. Мөн гадны оронд тендер авсан ч ажлын төлбөрийг 70 хувийг нь урьдчилж өгч байж ажлаа хийлгэдэг. Гэтэл манайд эсрэгээр нь 30 хувиа хийсний дараа мөнгийг нь олгодог, жилийн дараа мөнгөө шилжүүлдэг. Тэгээд маш олон шат дамжлагтайгаар гарын үсэг зурагддаг. Энэ талаар дуу хоолой нэгтгээд ярих гэхээр ямарваа нэгэн ажил хөөцөлдөхөөр эрхийг нь хасч, оролцуулахгүй байна. Төр засгийн олон намын энэ буруугаас болоод урьд намын үед хийсэн ажлыг дараагийн нам нь гарч ирэхээр дэмждэггүй. Сонгуулийн зааг дээр тавин хувийн хөрөнгө оруулалтаар бариулсан барилгыг дараа онд нь мөнгөө шилжүүлнэ гэчихсэн байтал нөгөө нам нь гарахаар тэр ажлыг нь дэмждэггүй. Ийм байдлаар маш олон барилга үлдлээ. Гэтэл үүнийг бүгд гүйцэтгэгч компаний буруу юм шиг яриад байна. Ингэж болохгүй. Урьдчилж мөнгийг нь өгөөгүй байж баахан асуудлаар дарамтлах нь утгагүй. Ажил хийхийн тулд төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болж дарамт амсмааргүй байна. Ийм байгаа учраас хийгдэх ажил нь чанаргүй болоод байгаа юм. Төр хуулийн зохицуулалтаа өөрчлөх хэрэгтэй байна. Энэ асуудал нийт компаниудад үүсч байгаа асуудал.

2013.10.11

1. Барилгын салбарт шинэчлэл хэрэгтэй. Хотын төлөвлөлтийн дагуу барилга барихгүй бол хэн дуртай өөрийн гэх газарт барилга барьж ямар ч уялдаа зохицуулалтгүй, зохимжгүй барилга барьж байгаа нь хот биш чихэлдсэн замбараагүй барилга байгууламжтай болж байгаад сэтгэл зовниж явдаг. 2. Архитекторуудын хариуцлагыг дээшлүүлмээр санагддаг. Зураг зураад түүнд хяналт ч тавихгүй, түүнийг ашиглалтанд оруулахад хөндлөнгийн этгээд болж оролцдог нь буруу мэт санагддаг. Өөрийнхөө зохиолыг хамгаалах хэрэгтэй, түүнийг чанарыг барилга барих явцад гүйцэтгэгч, захиалагч нартай нягт улдаа холбооотой ажилламаар байна. Миний бодлоор барилга ашиглалтанд оруулахад улсын комисс ажилуулахын оронд барилгын зохиогч зохиолынхоо ур дүнд дүгнэлт өгч ашиглалтанд өгөөд түүндээ хариуцлага хүлээх юм барилга чанарт шууд нөлөөлөх боломжтой мэт санагддаг. 3. Барилгын материал хангамж, түүний чанарт анхаарал тавьж улсын хэмжээнд бодлого боловсруулж эмхлэн цэгцлэхгүй бол зардал хэмнэх үүднээс гүйцэтгэгч байгууллага энэ замбараагүй үед өдөр тутам барилгын материалын үнэ өсөж байгаа өнөө үед чанаргүй барилгын материал ашиглаж барилга барих явдал элбэг болж байна. Эцэс сүүлдээ иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр нь чанаргүй барилгаар түр зуурын хөтөлбөр болж хувираад хэдхэн жилийн дараа дахин барилгажуулах гэж өргүй зардал гарах бий гэж санаа зовнидог.

2013.10.11

Байрнуудыг хорооллоор барьж байгаа тохиолдолд цэцэрлэг сургуулийг хэрхэн шийдэх вэ? Үүнд төр тусламж дэмжлэг үзүүлдэг үү?

2013.10.01
Баярсайхан.Б Мон инж бар ХХК, Гүйцэтгэх захирал

Буянт ухаа 1 хорооллыг барьж байна. Бололцооны үнээр барилга барихад газар, инженерийн шугам сүлжээ, хөрөнгө оруулалтын асуудал нөлөөлж байгаа. Тухайлбал хувиараа барилга барьж байгаа нь мөнгөө гаргаж барих нь зах зээлийн жам. Харин төрөөс иргэдээ орон сууцжуулж, сан үүсгэе гэж байгаа бол газар, инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдээд өгчихвөл хямд үнээр, орлого багатай иргэд нь байртай болох боломжтой. Төрийн бодлого шинэчлэлийн засгийн газрын үед сайн явж байгаа гэж боддог. Арматур, цементийн үнийг тогтвортой байлгаж байгаа.

2013.10.01
Уранчимэг.Б Сэнзо Констракшн ХХК, Захирал

Чанартай барилгыг зах зээлд нийлүүлэхэд үнийн асуудал байна. Инженерийн шугам сүлжээний асуудал хэцүү. Өөр компаниас салаалж авахаар их мөнгө нэхдэг. Техник нөхцлүүд нь гарах гэж их уддаг. Төрийн зүгээс оновчтой бодлого явуулж чаддаггүй. барилга бариад явья гэхэд санхүүжилтийн асуудал хэцүү байдаг. Банкны хүү өндөр, хугацаа богино, олгохоос олгохгүй нь их. Мөн төрийн хүнд суртлаас болоод дулаан шугамын асуудал барилга хойшилж ашиглалтад ордог.

2013.10.01
Балдорж.О Таван үндэс ХХК, Захирал

Манай инженер геологийн салбарт урагштай сайн хөгжүүлж, чанартай барилга барихад хоёр л зүйл голлон нөлөөлнө. Нэгдүгээрт: инженер геологийн ажлын техник тоног төхөөрөмж олон улсын стандартад нийцсэн шинэ байх ёстой. Улсаас ямар нэгэн бодлогоор технологи шинэчилсэн асуудал байхгүй. Хэдэн хувийн компаниуд л өөрсдийнхөө чадлаар багаж нийлүүлдэг. Нэг машин нь гэхэд 1970-1980 оны машинууд байдаг. Стандартын маш олон багаж төхөөрөмж хэрэглэгдэж байхад манайд алга. Хоёрдугаарт боловсон хүчний асуудал. Сүүлийн үед компаниуд ганц нэгээрээ ажилтнаа бэлтгэж байна. Бүх хүмүүс 1984 онд төгссөн хүнээс хойш дахин сургах, гадагшаа сургах бэлтгэх асуудал хоцрогдсон. Үүнтэй холбоотойгоор инженер техникийн судалгааны ажил бүр хаягдсан. Судалгаа нь түрүүлж явах ёстой юм шүү дээ. Үүнд маш их онцгой анхаарах хэрэгтэй.

2013.10.01
Батсэлэнгэ “Мастер пропертис” ХХК борлуулалтын албаны захирал

Манай компани одоо Хан-Уул дүүрэгт Александра хэмээх төслийн тавин айлын орон сууцны барилга барьж байгаа. Барилга орон сууцыг зах зээлд боломижт үнээр нийлүүлэхэд хамгийн гол нь долларын ханш нөлөөлж байгаа. Хоёрдугаарт нь засгийн газраас гаргаж буй бодлогууд жижиг байранд их нөлөөлдөг. Тухайлбал жижиг байранд найман хувийн зээл, зургаан хувийн зээлд тохирсон мкв барь гээд лимит заадаг нь үнэ өсөхөд нөлөөлж байна. 80 хувийн гүйцэтгэлтэй байх шаардлага тавихаар тэр байруудын үнэ дам дамаар нөлөөлж, өсч байдаг.

2013.10.01
Цэрэнбалжид.Л Од мөнх ХХК, Захирал

Инженерийн шугам сүлжээ, зам тээврийн гэсэн хоёр асуудал хэцүү байна. Замын үүдээс барилгын материал авчрахад өчнөөн хоног зарцуулж, тэр хэрээр мөнгө зардаг. Инженерийн байгууламж хоёр гурван километр авч, өргөтгөж шинэчлэх гэж бөөн асуудал гарч байна. Ер нь төрийн бодлого оновчтой байгаа ч хүртээмж муутай байна. Банкнаас зээл авахад 20 хувийг аваад явчихаж байна. Банкны хүүг л буулгаж өгмөөр байна.

2013.10.01
Мөнхбаатар “Тэвхэн” ХХК-ийн нягтлан бодогч

Бид барилгын шохойн чулуу үйлдвэрлэдэг. Шохойн чулуу нь барилгын бүх материалын үндсэн түүхий эд болдог. Манайхан шохойн чулууг шатааснаар нь буталж, блокод ашиглаж байна. Эрдэнэт зэрэг том компаниуд зэсийн баяжмал хийхэд ашигладаг. Барилгын материал үйлдвэрлэлийг төр ер нь дэмжлэг үзүүлнэ гэхээр гай болдог. Дэмжлэг үзүүлж нэг хэсгийг нь дэмжихээр нөгөө хэсэг нь арчигдаж байгаа жишээ өчнөөн байна. Тухайлбал манай компани ноосны үйлдвэртэй байсан чинь 300 тэрбумын зээл өгнө гэх сургаар монгол, хятад нийлсэн этгээдүүдийн хөлд чирэгдэж, зогсчихоод байна. Үндэсний үйлдвэрээ дэмжинэ гэсэн чинь өчнөөн цаана гадаад эзэнтэй компани мөнгийг нь аваад л явчихсан. Дэмжинэ гэхээр нэрмээс болж байна. Зөв бодлого байгаа ч түүнд нугалаа гаргаад хүмүүс ашиглаад байна. Манай үйлдвэрт 150 хүн ажилладаг. Одоо тэд ажилгүй байна

2013.10.01
Билэгт.М Ачлал Трейд ХХК, Захирал

Манайх 2008-2009 оны хямралын үед хоёр ч барилга угсралтын ажил 50 хувьтай байсныг дуусгаж, барагдуулах гээд нэлээдгүй хугацаа алдсан. Хоёр жилийн турш үүний төлөө зүтгэсэн. 2011-2012 онд дараагийн барилга барих бэлтгэл ажлыг хангахын тулд газрын зөвшөөрлөө авах, барилга угсралтаа хийх гээд ажилтай байлаа. Харин өнөөдөр манайх нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үүднээс эмнэлгийн барилга барьж байна. Чанартай барилгыг боломжит үнээр зах зээлд нийлүүлэхийн тулд хамгийн гол нь банкуудын зээлийн хүү их нөлөөлдөг. Дор хаяж сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээл авахад жилдээ 18 хувийн хүү төлдөг. Нэг барилгыг эхлэхэд бүрэн дуусгаад хөрөнгөө нөхөх хүртэл дор хаяж гурван жил болдог учраас төдий хугацаанд банкны зээлтэй байдаг гэсэн үг. Ингээд хүүгээ нэмээд үзэхээр гурван жилд 56 хувийн хүүг төлдөг. Уг нь хоёр жилийн өмнө барилга ид баригдаж, суурь эхэлж байхад орон сууц захиалгаа аваад амар байсан. Гэтэл одоо 80 хувь баригдсан энэ тэр гээд 8 хувийн хүүтэй зээлийн журам гарснаас хойш санхүүжилт босгоход хүндрэлтэй болсон. Тиймээс одоо төрөөс дэмжлэг үзүүлье гэвэл газар, инжнерийн шугам сүлжээ нь бэлэн, хөнгөлөлттэй зээлийг өгөөсэй гэж хүсч байна. Мэр сэр байдлаар ийм зээл дуулддаг ч ил зарлагддаггүй, хүмүүст өгчихсөн байдаг. Ер нь орон сууцны үнийг хямдруулахын тулд яг тодорхой компаниудаас зааж ийм компаниуд хөнгөлөлттэй зээл өгсөн учраас иргэд эндээс 1 сая төгрөгний /1 м.кв/ байраа аваарай гэж тусад нь салгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө мөнгөө босгож зээл авсан компаниудыг хямд бариад хямд зар гэхээр учир дутагдалтай.

2013.10.01
Сэлэнгэ.Н “Хүжийн гал констракшн” ХХК-ны захирал

Манайх Барилга, угсралт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо сургуулийн барилга дуусч байна. Цаанаас бүх зүйлийнх нь үнэ нэмэгдчихээд байтал тендер зарлагдаж байгаа байдал нь хамгийн доогуур үзүүлэлт, үнэтэйг шалгаруулчихдаг. Ингээд нөгөө барилгууд нь чанаргүй болдог. Төрөөс үзүүлж буй дэмжлэг гайгүй юм шиг санагддаг. Гэхдээ найман хувийн зээлийг яаж тооцсоныг ойлгодоггүй. Байрны үнэ өсөөд байна. Бараг Европын зах зээлээс давсан үнэтэй байна.

2013.10.01
Сэргэлэн.Л "Далай буян" компаний захирал

Манай компани барилгын материалын үйлдвэр, барилгын бетон хийц эдлэл, хучилттай хавтан, бетон шон, шонгийн тулгуур, голцоо, шатны гишгүүр, гадна сувгийн хавтан, бетон хийц, бетон хийц эдлэл үйлдвэрлэдэг. Мөн Траншейны хавтан үйлдвэрлэж байна. Цахилгааны урт багануудыг үйлдвэрлэдэг. Төмөр бетон, бетон үйлдвэрлэл хийдэг. Цемент арматурыг дандаа гаднаа авдаг. Элс хайрганы үнэ нэмэгдэж байна. Учир нь бүтээн байгуулалт ид өрнөж байгаа үед хот руу том машин оруулахгүй байгаа нь өнөөдрийн тулгамдаж буй асуудал болчихоод байна. Дандаа шөнийн цагаар явуулж байгаа. Эсвэр урт машин явуулдаггүй. Олон улсын стандартад нийцсэн 30-40 тонны даацтай самсволь оруулж ирэхэд 12 тн байх ёстой гээд хас гэдэг. Ийм шаардлага үнэхээр балаг тарьж байна. Хот руу оруулахгүй болохоор яах болж байна вэ. Хөдөө тэгэж их байшин барилга барихгүй байгаа биз дээ. Төрөөс барилгын материал үйлдвэрлэлийн асуудлаар гайгүй бодлого барьж эхэлсэн. Гэхдээ дотооддоо үйлдвэрлэж байгаа зүйлийг гаднаас аль болхоор авахгүй баймаар байна. Үүнийг татварын бодлогоор зохицуулах хэрэгтэй.

2013.09.30
Барсболд "Монгол Такс" Менежер

чанартай барилгыг зах зээлд нийлүүлэх нь гол нь газрын үнэ их нөлөөлдөг. Харьцангуй барилгын материалын үнэ их өндөр биш. Тэгэхээр хамгийн тулгамдаж байгаа нь газрын асуудал байгаа. Газраа өндөр үнээр авчихаад тэр зардлаа нөхөх гэж зовдог. Түүнчлэн дотоодын барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Татварын бодлогоор дэмжиж болно. Дотооддоо үйлдвэрлэж байгаагаа гаднаас оруулж ирэхээр бол татвараа нэмэх байдлаар зохицуулж болно.

2013.09.30

Найман хувийн хүүтэй зээл хэзээ ажилтай, орлоготой хүн бүрт хүрэх вэ http://www.mnews.mn/news/1/single/11123

2013.08.16

Нэг хүний нэр дээр 60 байр бүр 600 байр байна гэж байна. Энэ ченжүүдыг хязгаарлаж татварар дарамтлах хэрэгтэй

2013.08.01

Zaluu ger bvliin huwid 30 uridchilgaa tolno gedeg l bvteshgui bn. 20say togrogiin hurimtlal vnendee alga. Vvnig hurana gewel dor hayj 5jil bolno. Ter boltol ene hotolbor vrgeljlee ch bilvv. Bairnii vne ter ved tengert hadsan bn biz.

2013.07.25

Bairnii chenjvvd vniig hoorgodoj bn. Tiimees ner deeree olon bairtai hvmvvsees tatwar awah heregtei. Tegwel bairnii chenjvvd alga bolno. Er ni nasand hvrsen neg hvn ner deeree neg l bairtai baihiig huulichilj boldgui yum uu.

2013.07.25

gehdee ene zeelbol bainaa harin gaduur bugd bairnii unee nemj bainaa ene utgagui ashig olj zavshih gesen humuus denduu bolj bna amandaa orson unee l dugarch bn

2013.06.25

ug n 10-30% gej zaasan bolovch nogoo heden bank deer ochihoor 30% geed bh yum yamar ch hetsuu yum be

2013.06.21

ug n 10-30% gej zaasan bolovch nogoo heden bank deer ochihoor 30% geed bh yum yamar ch hetsuu yum be

2013.06.21

ug n 10-30% gej zaasan bolovch nogoo heden bank deer ochihoor 30% geed bh yum yamar ch hetsuu yum be

2013.06.21

zaluu ger buluud 8 %-in zeelend hamragdah geheer belen uridchilgaa 30 %-ig haanaas oloh yum be hedigeer buh nohtslig hangaj bgaa ch belen mongo deer l gatsaj ba da yadaj zaluu ger buld 10%-in uridchilgaa gej boldoggui yumuu

2013.06.21

zaluu ger buluud 8 %-in zeelend hamragdah geheer belen uridchilgaa 30 %-ig haanaas oloh yum be hedigeer buh nohtslig hangaj bgaa ch belen mongo deer l gatsaj ba da yadaj zaluu ger buld 10%-in uridchilgaa gej boldoggui yumuu

2013.06.21

zaluu ger buluud 8 %-in zeelend hamragdah geheer belen uridchilgaa 30 %-ig haanaas oloh yum be hedigeer buh nohtslig hangaj bgaa ch belen mongo deer l gatsaj ba da yadaj zaluu ger buld 10%-in uridchilgaa gej boldoggui yumuu

2013.06.21

байрны зээлийн хүүг найман хувьтай болгочихвол жинхэнэ утгаараа хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна биш үү

2013.06.13

орон сууцны чанарыг яаж сайжруулах вэ. социализмын үед угсарсан есөн давхар байшингийн чанарыг шинэ хямд үнэтэй байрнууд хангахгүй байна. би байрны зээл аваад гурван жил болж байна. шинэ байранд орсон. өндөр үнэтэй нь харьцуулахад хэт намхан чанартай юм аа. хана нь үнсэн блок, сантехник нь гэж хужаагийн муухай систем, байсгээд л бөглөрнө.

2013.06.13

орон сууцны зээлийн хүүг найман хувьтай болгочихвол ч ерөнхий сайддаа мөргөөд байхаас өөр зам алга.

2013.06.13

barilga barixad 1mk vne arai dendej bn er n bol 1mk...n bvx material ajiliin xols bvx ym n orood 550..s 620 myngiin xoorond l bosdgiishdee tegxed manaixan 5.6 nuglaj zarj bn ari dendej bn shulaachid ymaa

2013.06.12

sariin omno bairnii lizenged orson vvniigee 8n huviin lizenged shiljvvlj boloh bolov uu

2013.06.11

0,8% zeeliin sanhvvjilt hezee oroh we bid oron suutstaiga gereegehichd hvlegd bn sanhvvjilt hurdn otj irhgvi bl bid hohiroh gd bn

2013.06.11

Manai nohor solongost gereegeer ajilladag eumaa bid bairnii lizend hamragdah bolomj bna yy bi huviin kompanid ajilladag eumaa manaih sard 1500000 togrog ogood bh bolomjtoi

2013.06.11

une chuluulj baij chanariin asuudal yarigdana

2013.06.04

Salbar bur deer ug ni standarchlal baih heregtei, yalanguya barilgiin salbart onowchtoi, amidraltai standart baih heregtei, tegeed tuuniigee sain taniulaad heregjuuleed yawhiin bol zambaraagui, shambaaraldsan zohion baiguulaltgui baidal arilah baih tsaashdaa

2013.06.04

барилгын чанар зургаас болдоггүй юм даа. Түүнийг хийж байгаа бариулж байгаа инженер техникүүдийн мэдлэгээс хамаардагдаа.

2013.06.04

Зураг төсөл муу бол барилга муу байх нь аргагүй.

2013.06.04

Стандартчилалын системд анхаарал тавьж ядаж байгаа ганц ч гэсэн салбар байгаа нь яамай даа.

2013.06.04

barilgiin m2 uniig chuluulj ugvul zah zeel jamaaraa yavna.ursulduun uusne.

2013.06.04

towloroliig saaruulah, orgon uudam gazar nutgaa ashiglah zorilgoor buteen baiguulaltiig tolowlon heregjuuldeg baiwal sainsan. Bas busad ornuudiig sain jisheenuudiig sudalj heregjuulewel ehleed zam, ded butestee zow bodlogotoigoor hiichheed tuuniigee dagaad ayar hogjood yawchih baih gej bodogddog yum.

2013.06.04

архитекторууд зураг төлөвлөхдөө зургийн даалгавартай хийдэг юм уу одоо цагт бариулах хүнтэйгэ тохироод зурагаа хийгээд байгаа биш үү. Барилга бариулж байгаа хүмүүс чинь барилгын мэргэжилтэй баймаар байгаа маа. Стадионы хажуу талын 9 давхар барилгуудад дээр хяналт хийж байсан хүмүүс хяналт гэж юу байдгийг мэдэхгүй зүгээр талбайн инженер мэт байсан дөө. Тэр барилгын чанар их муудаа

2013.06.04

darkhan hotiig dahin sain tuluvluud bvteen baiguulalt urnvvleh yum bol saihan hot bolno doo

2013.06.04

mongol huumuuc chini diilenh xuwi ni yadyy shuu dee yah gej iim untei barilaga bariad bga yum be baychuud ni awdag l yum bga biz yaduuchuud ni awj chadahgui gertei l amdihaac yahaw dee

2013.06.04

Дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэдэг болчихвол дээр дээ энэ талаар анхаарах хэрэгтэй байх.

2013.06.04

Barilgiin materialiin uildwerleliig baga gehgui demjeed hogjuuleh heregtei tegj baij humuusiin amidral batalgaatai orlogotoi bolno shuu. yor ni barilgiin materialiin uildwerlel ajliin bairiig iheer bii bolgodog salbar, Ene salbart uildwerleliig newtruuleh gej chadah chineegeeree zutgej baigaa companiud baigaa l daa, tuunii neg ni Tumurt Trans LLCompany bna. Gan hooloin uildwer, armatur buteetsiin uildwer geed 2 tomoohon ach holbogdol ondortei uildweruudiig neegeed ajillaj bna.

2013.06.04

Ийгл тв-ийн Тоон тойм хөтөлбөр нь их сайн анализ хийж яваа нэвтрүүлэг шүү бид анхаарч байх хэрэгтэй.

2013.06.03

АЛТАНХУЯГ САЙДАА АЛААГҮЙ БААВГАЙН АРЬСЫГ 10 ХУВААЖ БИТГИЙ БАЙРНЫ ҮНЭ ХӨӨРӨГДӨӨД БАЙГААЧЭЭ.

2013.06.03

Тэр 44 гэж нэг бохир заваан дамжлага байнаа.Хэдэн тэнэг боловсролгүй архи ууж тамхи татаж хүн хулхидсан авгай нараар цементийг заавал дамжуулж байрны үнэ хөөрөгдөж дээр нь компаниуд тэр хэдэн авгай нарын татварыг өмнөөс нь төлж давхар дарамтанд орохыг зогсоомоор юм. Нэг их машин тэрэг унаж гайхуулсан мөнгөтэй өнгөтэй авгай болж жүжиг тавьж байгаад л хүний мөнгө хөрөнгө хулхиддаг юм байна лээ. Байр сав машин тэрэг нь бүгд барьцаанд өөрийн гэх юм хар нүүрнээс нь өөр байхгүй. Тэд нараас сэрэмжтэй байвал таарна шүү.

2013.06.03

Тэр 44 гэж нэг бохир заваан дамжлага байнаа.Хэдэн тэнэг боловсролгүй архи ууж тамхи татаж хүн хулхидсан авгай нараар цементийг заавал дамжуулж байрны үнэ хөөрөгдөж дээр нь компаниуд тэр хэдэн авгай нарын татварыг өмнөөс нь төлж давхар дарамтанд орохыг зогсоомоор юм. Нэг их машин тэрэг унаж гайхуулсан мөнгөтэй өнгөтэй авгай болж жүжиг тавьж байгаад л хүний мөнгө хөрөнгө хулхиддаг юм байна лээ. Байр сав машин тэрэг нь бүгд барьцаанд өөрийн гэх юм хар нүүрнээс нь өөр байхгүй. Тэд нараас сэрэмжтэй байвал таарна шүү.

2013.06.03

Тэр 44 гэж нэг бохир заваан дамжлага байнаа.Хэдэн тэнэг боловсролгүй архи ууж тамхи татаж хүн хулхидсан авгай нараар цементийг заавал дамжуулж байрны үнэ хөөрөгдөж дээр нь компаниуд тэр хэдэн авгай нарын татварыг өмнөөс нь төлж давхар дарамтанд орохыг зогсоомоор юм. Нэг их машин тэрэг унаж гайхуулсан мөнгөтэй өнгөтэй авгай болж жүжиг тавьж байгаад л хүний мөнгө хөрөнг хулхиддаг вм байна лээ. Байр сав машин тэрэг нь бүгд барьцаанд өөрийн гэх юм хар нүүрнээс нь өөр байхгүй. Тэд нараас сэрэмжтэй байвал таарна шүү.

2013.06.03

Элдэв сенсаац тарьж улс төр хийж байрны үнийг хөөрөгдөхөө больёоо. Албаар сенсаац тарьж үнэ өсгөж ашиг олох явдал хэрээс хэтэрлээ. Дээр нь 44-ийн хэдэн халтар бичиг үсэг ч мэдэхгүй шахам цементний ченж авгай нарын хятадаас оруулж ирж ирсэн хулхи цементээр байшин барьж үхэлдээ бэлдэхээ больёоо.

2013.06.03

Элдэв сенсаац тарьж улс төр хийж байрны үнийг хөөрөгдөхөө больёоо. Албаар сенсаац тарьж үнэ өсгөж ашиг олох явдал хэрээс хэтэрлээ. Дээр нь 44-ийн хэдэн халтар бичиг үсэг ч мэдэхгүй шахам цементний ченж авгай нарын хятадаас оруулж ирж ирсэн хулхи цементээр байшин барьж үхэлдээ бэлдэхээ больёоо.

2013.06.03

Элдэв сенсаац тарьж улс төр хийж байрны үнийг хөөрөгдөхөө больёоо. Албаар сенсаац тарьж үнэ өсгөж ашиг олох явдал хэрээс хэтэрлээ. Дээр нь 44-ийн хэдэн халтар бичиг үсэг ч мэдэхгүй шахам цементний ченж авгай нарын хятадаас оруулж ирж ирсэн хулхи цементээр байшин барьж үхэлдээ бэлдэхээ больёоо.

2013.06.03

байрны зээлийн хүүг бууруулахдаа хуучин зээлтэй байгаа хүмүүс мөн энэ бага хүүтэй зээлд хамрагдмаар байна

2013.05.30

Cонгуулийн шоу

2013.05.30

Стандартуудыг шинэчилэх, шинэ стандартууд бий болгох шаардлагатай. Үйлдвэрлэлийн барилгын ухагдахуун одоогийн норм, дүрэм, журам, стандартад байхгүй байгаа.

2013.05.24

Манай оронд газар шиг их юм байхгүй. Барилгын материал ч хангалттай байж болохоор. Нийлүүлэлтийг асар их болгох хэрэгтэй.

2013.05.23

Зээлийн боломжтой нөхцөл хэрэгтэй байхаа. Одоогийн зээлээр энгийн ажил хийдэг залуучууд ээж, аав гэхгүйгээр хэзээ ч байр авч чадахгүй байхаа.

2013.05.22

Залуу гэр бүл орох оронтой байна гэдэг гэр бүл тогтвортой байх, ажилдаа хариуцлагатай хандах зэрэг маш олон давуу талтай юм. Саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг дээ. Иймээс хөнгөлттэй олон улсын жишигт нийцсэн тийм зээлийн нөхцөлтэй байх хэрэгтэй. Одоо байгаа нь арай хэтэрхий, ийм зээлд хамрагдснаар байргүй, гэр бүлгүй явж байсан нь дээр байх даа бараг.

2013.05.21

Залуучуудын байрны асуудлыг шийдчихвэл илүү ихийг хийж бүтээн хөгжих боломж илүү болно. Иргэн баян бол улс баян.

2013.05.21

Тиймээ 20 жил цалингаа хураалгана гэдэг утгагүй. Яагаад хэдэн зуун сая төгрөгөөр хэрэгтэй хэрэггүй хөшөө дурсгал гэх мэтийн юм хийж мөнгө үрээд байдгыг ер ойлгохгүй юм. Үүний оронд залуусдаа хямдхан орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд өгчвөл ядаж л босгосон зарлагаа нөхнө шдээ.

2013.05.21