Хууль бусаар зөвшөөрөл авсан компаниуд осол гаргадаг
Барилгын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан жил бүр “Барилгачдын зөвлөлгөөн”-ийг зохион явуулдаг. Саяхан Төрийн ордонд Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй сэдэвт чуулган болсон юм. Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунтай барилгын салбар дахь хөдөлмөр аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа талаар ярилцлаа.
-Өнгөрсөн жил барилгын салбарт 20 осол гарсан. Ямар арга хэмжээ авсан бэ?
Ослын хувьд 2012 онд 56 осол, 2013 онд 23, 2014 онд 16 осол гарсан. Ослоос болж алтан амиа алдсан хүн нь 2012 онд 56 осол гарч 29 хүн, 2013 онд 25 ослоос 14 хүн, 2014 онд 20 хүн осолд орж 18 хүн нас барсан.
Осол гаргасан компаниудтай хариулага тооцож ажилласан. 2014 онд гарсан осол дээр жишээлбэл захиалагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн ТОСК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, ХАХНХЯ, “Макс өргөө”, “Тайгам Алтай”, “Номин зэрэглээ”, “Зун шин” зэрэг компаниудад 13 осол гарсан. Эдгээрийг тодорхой шийдвэр гаргаж, хариуцлага тооцож ажилласан.
-Ослын шалтгааныг сүүлийн үед ажилчдаас өөрсдөөс нь болдог хэмээн мэдээллэх болно уу. Энэ үнэн үү?
Ослын шалтгааныг судлахад уналт нуралтаас үүдэлтэй, өргөх машин мехнаизмтай холбоотой, тоног төхөөрөмжтэй холбоотой, технологийн процесс зөрчигдсөн, аюулгүй ажиллагаанд хангалтгүй суралцсан, ажлын хувцас хамгаалалт , мэргэжлийн бус ажилчин, бусад цахилгаан, эрчи хүчний шалтгаанаас үүдэлтэй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан байсан.
2014 онд хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд эрсдэлтэй байгуулалга 94 гарсан.
Барилга угсралтын үйл ажиллагаанд ХАБ, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журмын хэрэгжилт нэлээн хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл барилгын талбайн зохион байгуулалтад захиалагчийн тал үндсэн үйл ажиллагааныхаа 65,7 хувийг л гүйцэтгэж байдаг, ерөнхий гүйцэтгэгч 75 хувь, туслан гүйцэтгэгч 56 хувь нь хангалттай, үлдсэн нь дандаа хангалтгүй үйл ажиллагаа явуулж байна судалгаа гарсан.
2014 онд хяналтын хуудсаар үнэлгээ хийхэд эрсдэлтэй байгуулалга 94 гарсан. Их эрсдэлтэй байгууллага өмнөх жилүүдээс багассан.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар барилгуудад хэр их шалгалт, хяналт хийдэг вэ. Осол зөрчлийг бууруулах чиглэлээр яаж ажилладаг юм бол?
НМХГ ажлын байранд тавигдах хөдөлмөр аюулгүй байдал, мөн эрүүл ахунй шаардлага стандартыг хангах, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх, эрсдлүүдэд суурилсан хяналтын шалгалтыг үр дүнтэй хийж үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зорилтыг тавьж, ажиллаж байгаа.
Сургалтын хувьд өнгөрсөн жил ХАБ, эрүүл ахуй, барилга байгууламжийн стандарт, дүрмийг хангуулах чиглэлээр нийтдээ 31 сургалтыг явуулсан. Үүнд УБ хотод 116 аж ахуй нэгжийг хамруулсан. Үүнээс 2409 ажилтныг хамруулсан томоохон сургалтыг хийсэн. Мөн барилгын салбарын онцлогийг харгалзаад ажлын талбай дээр сургалтыг явуулсан.
Үүнийг 9 удаа, 425 аж ахуй нэгжид, захиалагч гүйцэтгэгч, хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан мөн бусад төрийн байгууллагуудтай хамтарч хийсэн бөгөөд 793 ажилтнуудад сургалт явуулсан.
Сургалтын хувьд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй 89,4 хувийг хамруулж чадсан гэж үзэж байгаа.
Нийслэлийн Засаг даргаас 30 сая төгрөгөөр ХАБ, эрүүл аюулгүй байдал нийтлэг журмын хүрээнд эрсдлийн үнэлгээ, аюулгүй ажиллагаа хэрхэн өгөх талаар зурагт хуудас хэвлэж, сурталчилгаа тараасан. Нийтдээ 500 аж ахуй нэгжид бүрэн тарааж ажилласан.
УБ хотод баригдаж байгаа ерөнхий обьект, ажилчдын тоо жилээс жилд өсч байгаа.
2012 онд 420 барилга баригдаж байхад 499 удаа давтамжтай шалгалт хийсэн. 2013 нд 429 аж ахуй нэгж байгууллага барилга барьж байхад 448 удаа, 2014 онд 356 аж ахуй нэгж байгууллага 539 удаа шалгалтыг явуулсан.
-Цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ. Ямар санал байна ?
Хөрөнгө оруулагч нар болон захиалагч, гүйцэтгэгч нарт нэгдүгээрт ХАБ, эрүүл ахуйн тухай хуулинд заасан заалтуудаа хэрэгжүүлж ажиллаасай гэж хүсч байна.
Нэгд, барилгын ажил гүйцэтгэх нарийн технологийн дараалал байдаггүй учраас аж ахуй нэгж байгууллагууд өөрийн аргачлалаар, монголчлоод хийж байдаг. Энэ нь осол гаргах нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.
Ийм учраас бид БХБЯ-нд технологийн дарааллыг ажил бүрээр нарийвчлан дараала гаргаач гэсэн хүсэлтийг тавьсан.
Мөн барилгын тусгай зөвшөөрлийг олгохдоо ажил мэргэжилтний тоо, техник технологийн нөөц бололцоог харгалзаж үзэх, норм, дүрмэнд заасан хэмжээнд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Яагаад гэвэл монгол улсад тусгай зөвшөөрөл цүнхэлсэн ганц залуу бүхий л салбарт тендер авч, тендерээ буцаагаад зардаг жишээ бий.
Тэгсэн хэрнээ ажилтангүй, техникгүй. Ийм байдлаар хууль бусаар зөвшөөрөл олгосон компаниудын ажилд осол гарах эрсдэлтэй байдаг.
Дараагийн санал нь барилгын хаалт хамгааллыг юугаар хийх вэ гэдэг норм стандартыг хиймээр байгаа юм. Мэдээж санхүүжилтээс шалтгаалаад хаягдал материал модоор хашаа саравчаар хамгаалалт хийдэг. Хашаа нь салхинд саваад унадаг. Тиймээс хаалтын стандартыг боловсруулж, хамгаалалтыг сайжруулах шаардлагатай.
Барилга эхлүүлэх зөвшөөрлийг өгөхдөө, ХАБ, эрүүл ахуйг хэрхэн хангаж ажиллах талаарх төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийг нь төлөвлөсний дараа барилга эхлүүлэх зөвшөөрлийг олгодог баймаар байна.
Бид алдаагаа бусдаас хайж хариуцлага тохохоос илүү өөрсөдтэйгөө ажилламаар байна. Бүх ажлыг өөрсдөөсөө эхэлье.