Барилгын үндэсний ассоциаци сургалтад шалгарлаа
Трайнинг ба Менежмент
2015.03.25

Барилгын үндэсний ассоциаци сургалтад шалгарлаа

Манай МБҮАссоциаци 2014 онд идэвхи чармайлт гаргасаны үр дүнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын ЖДҮ-г дэмжих 5 жилийн хөтөлбөрийн хэсэг “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах - 2015” хөтөлбөрт шалгарч  2015 оны 3 сарын 2 –нд Улаанбаатар хотод албан ёсны нээлтээ хийж дагалдах эхний сургалт семинарт боллоо. 

Үүний хүрээнд  ЕСБХБ–аас тус хөтөлбөрийг дэмжих Зөвлөхөөр сонгогдсон АППЛИКАЦИО Трайнинг ба Менежмент ГмбХ ба Икон Институтын Консорциумын Гүйцэтгэх захирал Торстен Треде  МБҮА-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан хооронд Хамтын ажиллагааны санамж бичигт нэг жилийн гарын үсэг зурлаа.

 “Холбоод гишүүддээ ойр байдаг учир тэдний хэрэгцээг мэднэ” гэж ЕСБХБ-ы монгол дахь салбарын дарга Матеой Ле Блан тайлбарласан бөгөөд цаашлан “Холбооны гишүүдээ дэмжих явдал тэдний өсөлтийг баталгаажуулах, өрсөлдөх чадварыг хөгжүүлэх чухал елемент мөн. Үүний тулд холбоод өөрсдөө стратеги арга замаа тодорхойлсон, хүчтэй байх хэрэгтэй бөгөөд mэд гишүүдээ бодитой дэмжих үйлчилгээг хэрхэн хөгжүүлэхийг мэддэг байх шаардлагатай” гэж тэмдэглэлээ.

Тус санаачилга 2014 онд орон нутгийн холбоодын байгууллагын стратегит төвлөрсөн үйл ажиллагаагаар гараагаа эхэлсэн болно. 2015 оны үйл ажиллагаа гишүүдэд чиглэсэн стандарчлагдсан багц хөгжүүлэх, бизнесийн холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй нөлөөллийн үйлчилгээ зэрэг шинэ бүтээгдхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд төвлөрнө. Энэ хүрээнд шатчилсан сургалт, семинарууд болон холбоо тус бүртэй тулж ажиллах, эрчимтэй коучинг үйлчилгээнүүд дагалдах болно. Энэ жилээс олон тооны салбарын холбоод хөтөлбөрт шинээр нэмэгдэн, хамрагдаж байна.

Аж Үйлдвэрийн яамны ЖДҮ-н бодлого, хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн захирал Г. Билгүүн: “Бизнесийн холбоод ирээдүйн эдийн засгийн хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Ялангуяа ЖДҮ-үүдэд хандсан чанартай үйлчилгээг хүргэснээр тэдний үндэсний болон олон улсын хэрэглэгчээ өндөр чанартай бүтээгдхүүнээр хангаж чадахуйц болоход дэмжиж чадна. Бид ЕСБХБ, болон ЕХ-ы тус санаачилгыг сайшаан хүлээн авч буй ба монголын ЖДҮ-ийн салбарт эерэг нөлөөллүүдийг авчрахад өөрсдийн нөөц бололцоогооор дэмжих болно.” гэж тэмдэглэлээ.

ЕСБХБ өнөөдрийн албан ёсны нээлтээр үйл ажиллагаагаа эхэлж буй ХБНГУ-ын АППЛИКАЦИО Трайнинг ба Менежмент ГмбХ ба Икон Институтын Консорциумыг тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгчээр гэрээлсэн болно. Тус зөвлөх компаниуд 1990-д оноос эхлэн нэр бүхий донор байгууллагуудын захиалгаар монголд ажиллаж ирсэн байна. 10 гаруй монголын болон олон улсын зөвлөх мэргэжилтнүүд тус хөтөлбөрийн хэрэгжүүлэх багт хамтран ажиллаж байна. Дараах 2-р шатны холбоодуутай Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурж үйл ажиллагааг эхлүүлж байна.

1-р шатанд хамрагдаж буй холбоод :

МҮХАҮТ-ын Хөвсгөл дахь салбар танхим
МҮХАҮТ-ын Дархан-уул дахь салбар танхим
МҮХАҮТ-ын Хөвсгөл
МҮХАҮТ-ын Орхон
МҮХАҮТ-ын Дорнод
МҮХАҮТ-ын Өвөрхангай
Хөвсгөлийн аялал жуулчлалын ассоциаци
Гайхамшигт говь аялал жуулчлалын ассоциаци

2-р шатанд нэмэгдэж буй холбоод:

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
Монголын махны холбоо
Монголын зочид буудлын холбоо
Монголын хүнсчидийн холбоо
Монголын хүнс хөдөө аж ахуйн холбоо
Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо
МҮХАҮТ-ын Завхан дахь салбар танхим
МҮХАҮТ-ын Сэлэнгэ дахь салбар танхим
Монголын ноос ноолуурын холбоо