Дахин төлөвлөлтийн хүрээнд энэ жил 2500 орчим айлын орон сууц ашиглалтад орно
Гэр хорооллын төлөвлөлт
2015.03.23

Дахин төлөвлөлтийн хүрээнд энэ жил 2500 орчим айлын орон сууц ашиглалтад орно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах 24 байршил баталсан бөгөөд одоогийн байдлаар 16109 нэгж талбар бүхий 1547,8 га 75 хэсэгчилсэн талбайд үндэсний 34 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад бүтээн байгуулалтын ажил хийж байгаа билээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөтгөсөн хурал өнгөрөгч пүрэв гаригт боллоо.Хуралд нийслэлийн ИТХ- ын дарга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн . удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, холбогдох байгууллага болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны ажлын явцаа танилцууллаа.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн уулзалтаар өгсөн үүрэг даалгаврын. биелэлт хийгээд гэр хорооллыг барилгажуулах ажлын явц, газар чөлөөлөлт, шугам сүлжээний зураг төслийн ажлын гүйцэтгэл 'хэдэн хувьтай байгаа зэрэг олон асуудлаар харилцан мэдээлэл солилцлоо. Энэ жил Гэр хорооллыг дахин төлөвлөж-барилгажуулах ажлын хүрээнд 24 байршилд бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Нийт 77 блок барилгын ажлыг 34 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь уг төслийн нэгдүгээр ээлж гэсэн үг

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжийн барилга угсралтын ажлыг улс, нийслэлийн төсөв, бондын хөрөнгө оруулалтаар барьж байгуулж байгаа бөгөөд 2013-2014 онд нийслэлийн төсвийн санхүүжилтээр 147,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2015 онд 18.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батлаад байна.

Өнгөрсөн 2014 онд төсөл хэрэгжүүлэгч компаниуд газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээ, хэсэгчил- сэн ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл боловсруулах, ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 1 гэхэд барилга угсралтын ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII, XVI хороо Батлан хамгаалах их сургууль орчимд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа

“Баганат өргөө” ХХК-ийн хувьд нийт 120 айлын зургаан га газрыг чөлөөлжээ. Энд төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон инженерийн шугам сүлжээний зураг төсөл батлагдсан байна. Энэ төсөл хэрэгжүүлэгчийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын тухайд халаалтын уурын зуухны барилга угсралтыг 100 хувь гүйцэтгэн ашиглалтад оруулаад байгаа аж.

Одоо төслийн барилгын ажил нь 16 давхар 144 айлын орон сууцны барилга угсралт дууссан бөгөөд дотор заслын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй яваа юм байна. Баян- зүрх дүүргийн VIII, XVI хороонд төсөл хэрэгжүүлж буй "Гангар инвест” ХХК болон “Баганат өргөө" ХХК-иуд барилгын цахилгааны асуудлаа Эрчим хүчний яаманд танилцуулсан бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ. Энэ хэсэгт төсөл хэрэгжүүлж байгаа “Гангар инвест” ХХК шаардлагатай хөрөнгө оруулалтаа шийдвэрлэсэн байна.

Нийт 60 айлын 3,0 га газар чөлөөлөөд байгаа ба хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслөө батлуулжээ. Одоо халаалтын уурын зуухны барилга угрсалт 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн барилгын ажлын тухайд 12 давхар 168 айлын орон сууцны барилга угсралтыг 10 давхар хүртэл гүйцэтгэсэн гэнэ. Тус дүүргийн XIII, XIV хороо буюу орон сууцны XIV хороололод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажлаа гүйцэтгэж байгаа.

Тэд төсөл хэрэгжүүлэх Е хэсэгчилсэн талбай 18 айлын, гурван хэсэгчилсэн талбайд таван айлын газар чөлөөлжээ. Төслийн барилгын ажил нь 12 давхар 536 айлын орон сууцны барилгын угсралт дууссан. Дотор заслын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй гэлээ. Мөн орон сууцны VII хороолол буюу Сүхбаатар дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч Бэрэн групп барилгынхаа дулааны ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлаа ч шийджээ. Тэд нийт 400 айлын газар буюу 25 га талбайд газар чөлөөлсөн.

Төслийн барилгын ажлын тухайд 2015 оны гуравдугаар улиралд 360 айлын орон сууцны дотоод заслын ажил, дөрөвдүгээр улиралд ашиглалтад орох 720 айлын орон сууцны цутгалтын ажил найман давхартаа үргэлжилж байна. Дахин төлөвлөлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудын бүтээн байгуулалтын ажил хийхэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол ажиллах хүч байгаа. Эдгээр төсөл хэрэгжүүлэгчид гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах талаараа хол- богдох хүмүүст хүсэлтээ илэрхийл- сэн байна. Энэ асуудлыг нь Хөдөлмөрийн яаманд хүргүүлэхээр боллоо.

Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд одоогийн байдлаар нийтдээ 1189 айлын газрыг чөлөөлсөн байна. Өмнө нь 700 айлын газрыг чөлөөлж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа гэхэд энэ бол үнэхээр сайн тоо гэдгийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга хэлж байлаа. Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга “2013 онд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд  бид чамгүй олон ажлыг амжууллаа. Та бүхэн идэвх санаачилгатай ажиллаж, энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай дуусгана гэдэгт итгэж байна” гэлээ. Мөн тэрээр дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр нийт 35 аж ахуйн нэгж, компани шалгарсан. Өнөөдрийн байдлаар эдгээр төсөл хэрэгжүүлэгчдээс төслийн хөрөнгө оруулалтаа шийдсэн 20, шийдээгүй 15 аж ахуйн нэгж байгаа аж. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө төсөл хэрэгжүүлэгч компаниудаас 29 нь батлуулсан, зургаа нь батлуулаагүй байна. Эдгээрээс барилга угсралтын ажлаа эхэлсэн 12 компани аж ахуйн нэгж байгаа ба эдгээр нь дахин төлөвлөлтийн нэгдүгээр ээлжийн орон сууцнууд гэсэн үг юм.

Барилгын ажил эхлээгүй 23 аж ахуйн нэгж байна. Ямартаа ч дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид аль аль талаасаа өргөтгөсөн хурлаар уулзалдсан нь тулгамдсан асуудлаа харилцан ярилцаж, цаашид авах арга хэмжээ нэн яаралтай шийдвэрлэх асуудлуудаа тодорхой болголоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчид нийт 4032 айлын орон сууцны барилга эхлүүлээд байгаагаас 2015 онд 2492 айлын орон сууц ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.