2025.06.17
Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа.
Өчигдөр /2025.06.16/ "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөлд шалгарсан ААН-үүддээ батламжийг нь гардуулж өглөө.
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь 15-20 төслийг хэрэгжүүлэхээр үе шаттай сонгон шалгаруулалтыг зарласан. Өнөөдөр дотоодын гурван компанид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө нар батламж гардууллаа.