Монголын Үндэсний барилгын ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэбаяр
2015.03.19

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй

Bloomberg TV Мөнгөний урсгал нэвтрүүлэгт Монголын Үндэсний барилгын ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Эрдэнэбаяр оролцлоо

Монгол банк 30 мянган иргэнд ипотекийн хөтөлбөрт шинээр хамрагдаад байна. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийт хүн амын 2,2 хувь нь энэ хөтөлбөрт хамрагдсан гэх тооцоо байгаа юм.

-8 хувийн хүүтэй зээл хэрэгжээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Зарим судалгаагаар нийт иргэдийн 2,2 хувь нь хэдийнээ хамрагдсан байна. Барилгын салбарт хэрхэн нөлөөлж байгаад ямар дүгнэлт  хийдэг вэ?

Найман хувийн зээл Монгол улсад орон сууцны урт хугацаат зээлийг шийдсэн хамгийн анхны томоохон бодлогын шийдэл. Хэдийгээр 2003 оноос эхэлсэн ч гэсэн энэ хугацаанд хөтөлбөр эхлэхээс өмнө 940 орчим тэрбум төгрөг 20 жилийн хугацаанд барилгын санхүүжилтэд орсон байдаг.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?