2022.05.05

Б.Бейсен: Зөрчлийн хуулийг шинэчилж баталснаар торгууль хэр төлөгддөг болох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Энэ хуулийг дэмжиж байгаа.Энэ хууль хэрэгжиж эхлээд таван сарын хугацаанд 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас  73 тэрбум 330 сая төгрөгийн торгох шийтгэл төлөгдөөгүй байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан торгох шийтгэлийн биелэлт 20 гаруй хувьтай байна. Харин шинэчилсэн хууль батлагдвал торгуулаа төлөх иргэдийн тоо нэмэгдэх үү. Энэ хууль хэрэгжих боломжтой юу. Одоогоос хүндрүүлж эрүүгийн шинжтэй болж байгаа зүйл заалт байна уу. Мэргэжлийн зүгээс алдаа гаргасан хүнд зөрчлийн хуулиар зохицуулж байгаа заалт байна уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Б.Бейсен: Эмч, эмнэлгийн ажилтны санамсаргүй гаргасан алдааны тухай Зөрчлийн хуульд заалт оруулсан уу 

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn