О.Баасанхүү: Нэг хэрэг дээр 2 шийтгэл оногдуулах нь буруу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж буй хуультай холбогдуулан өөрийн санал дүгнэлтийг хэллээ.
О.БААСАНХҮҮ: НЭГ ХЭРЭГ ДЭЭР 2 ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ НЬ БУРУУ
Зарчмын зөрүүтэй саналыг харахад торгох, баривчлах гэсэн 2 шийтгэл бий. Харин торгох үед мөнгөгүй байвал шүүх рүү буцаж баривчлахаар байна. Нэг хэрэг дээр 2 шийтгэл ногдуулах зарчим байхгүй. Баян хүний хүүхэд торгуулиа төлөөд, ядуус нь шоронд орох зарчимтай болох гээд байна. Торгуулийн мөнгөө өгөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас очоод эд хөрөнгийг нь хураах зарчимтай баймаар юм.
300 мянгаас доош хулгай хийж болно гэсэн байна. Жишээлбэл, нэг хүний 300 мянгын амьжиргааны ганц үнээг аваад явчихвал яах вэ? Энэ бол хүний халдашгүй байдалд халдсан хэрэг байна.
Гүтгэх асуудал маш ойлгомжгүй байна. Гэмт хэргийнхээ утгыг ч ойлгохгүй байна. Захиргааны эрхзүйгээр номер нэг гэж хэлж болох багш нар хүртэл зөрчлийн хууль болохгүй байна гэсэн гомдолтой байна. Хууль батлах ёстой гэсэн утгаар хандах биш чанартай, нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээтэй хууль л батлах хэрэгтэй байна.