2022.04.05
Б.Дэлгэрсайхан: Гол нь торгуулийн хэмжээг багасгаж,торгуулиа төлөхгүй бол хүү бодогддог зарчмыг бий болгох хэрэгтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Зөрчлийн хуульд торгуулсан жолооч болон бусад иргэд торгуулиа төлөөгүй бол хүү бодогдоод явдаг гадны орны жишгийг нэмээд явах хэрэгтэй. Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг, гэхдээ хууль хэрэгжүүлэх арга замын зааж өгөх хэрэгтэй. Сүүлд нь өршөөл үзүүлдэг ийм арга зам хэрэглэж, аргацааж болохгүй.
Гол нь торгуулийн хэмжээг багасгаж, хувь хүн торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна гэсэн ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол биднийг өршөөнө гэсэн хүлээлт иргэдэд байна. Хууль гууль болж байна. Олон нийтийн сүлжээгээр бусдыг маш их доромжилж байна. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Ирээдүй хойч үеэ бодсон ч энэ буруу хандлагад анхаарч, засах ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn