2020.08.20

С.Чинзориг: Хоригийг хүлээж авбал Үндсэн хуульд нийцүүлэх шинэ зохицуулалт шаардагдана

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2020.08.20/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбоотой 2 асуулт байна. Үндсэн хуулийн нэмэлт өбөрчлөлтийг ярьж байхдаа УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээг хязгаардлах шаардлага байна гэж энэ заалт орсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар өөрт нь олгогдоогүй маш олон бүрэн эрхийг салбар хуулиудад хууль санаачлах эрхээрээ дамжуулан өөртөө авсан байна гэдэг асуудал яригдсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээг хуулиар тогтоож хязгаарлах нь зүйтэй гэж яриад Үндсэн хуульд энэ яригдаад байгаа хуулийн заалт орсон. Үүний дагуу УИХ-ын тухай хуульд энэ заалтыг оруулсан гэж ойлгож байна. Одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авахаар Үндсэн хуульд орсон хязгаарлах заалт нь цаашид хэрэгжих үү? Хэрхэн зохицуулах вэ? Хориг хүлээж авбал үндсэн хуулийн зөрчил үүсэх үү?

Хоригийг хүлээгээд авчихвал Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд орсон заалтын дагуу дахин хуулийн төсөл орж ирэх юм байна гэж ойлгож байна. Ерөнхийлөгчийн үнсэдн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ийм ийм хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгчид байна. Ийм хууль санаачлах эрхийг хязгаарлдана гэсэн хуулийн зохицуулалт шинээр орж ирэх юм уу?

Тодорхой хүрээ хязгаарыг тогтооно гэж заасан Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлттэй уялдуулж ийм шинэ хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэг болох нь л дээ. Ингэж ойлгоод хоригийг хүлээж авахаар байнгын хороон дээр яригдсан уу? Тодруулга өгнө үү?”

Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.