2018.04.19

Л.Болд: Ардчилсан намын гишүүдэд хууль хамгийн хатуу зарчмаар үйлчилдэг

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ үеэр: УИХ-ын гишүүн Л.Болд хууль хоёр намд өөр зарчмаар үйлчилдэг. Монголын хууль эрхзүйн тогтолцоонд ард түмэн итгэхгүй болчихсон байна. Хууль хяналтын байгууллага дээр ойлгомжгүй асуудлууд их  байгаа гэдгийг санууллаа.

УИХ-ын гишүүн Л.Болд

Миний санаж байгаагаар 1996 онд ИХ хурлын гишүүдийг барьж хорьж, эрхийн түдгэлзүүлж байсан асуудал байгаа. Казиногийн гэх хэргээр, С. Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтэй холбоотойгоор гурван гишүүнийг баривчилж, хорьж байсан. Тухайн үед тэр гишүүдийг ямар үндэслэлээр барьж, ямар хэргээр шалгагдаад, ял шийтгэл сонссон юм бэ? энэ талаарх мэдээллийг үзэж байж, санал хэлмээр байна. 2000-2004 онд бас Гүндалайг баривчилж байсан.2004-2008 онд МАН-ын нэр бүхий гишүүдийн дунд асуудал үүсэж байсан.

Ардчилсан намын гишүүдэд хууль хамгийн хатуу зарчмаар үйлчилдэг, АН-ын намын гишүүдэд өөр зарчмаар үйлчилдэг.

Би танхимд гүтгэгдсэн гээд шүүхийн үүдийг 6 сар сахиж байна. Өргөдөл авдаггүй.Гүтгэсэн хүний хаяг буруу, хаяг нь дээрээ байхгүй байна гэдэг. Монголын хууль эрхзүйн тогтолцоонд ард түмэн итгэхгүй болчихсон байна.

УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан хариуллаа.

Их хурлын гишүүний дархан эрх, ёс зүйн асуудлыг эн тэнцүү авч явах хэрэгтэй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хэрэгтэй. Үүнтэй нийцүүлэх гэж хуулиа боловсруулж байна. Хаврын чуулганаар УИХ-ын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, Их хурлын дэгийг боловсронгуй болгохтой холбоотой асуудлууд гол байр суурь эзэлж яригдана.

 УИХ-ын гишүүн Л.Болд:

Өнөөдөр шинэ үндсэн хуулиар УИХ бүрэлдсэнээр энэ улсын төрийн эрх мэдлийг барьж байгаа дээд байгууллага. Төрийн эрх мэдэл гэдэг бол олон эрх мэдэл энд төвлөрч байна. Энэ эрх мэдлийн төлөө тэмцэл ямагт явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. 1996 онд хар өдөр байсан. Зоригийн хэрэгтэй холбоотой. Өмнөх болон дараагийн үйл явдлыг санаарай. Төрийн эрх мэдэл хэний гарт шилжсэн бэ? тэр үед Цагдаагийн хэдэн хурандаа МУ-д хамгийн их эрх мэдэлтэй хүмүүс болсныг та бүхэн мэдэж байгаа ш дээ. Хууль хяналтын байгууллага дээр ойлгомжгүй асуудлууд их байгаа гэдгийг санууллаа.